TV8

Responsive image

Монгол оюуны бүтээл дэлхийн зах зээл дээр гарна

2015-03-17 Дэлхийн оюуны өмчийн байгууллага ШУТИС, Монголын оюуны өмчийн газар хамтран Технологийн инновацийг дэмжих сүлжээ төвийг байгуулахаар болжээ. Ингэснээр Монголд инновацийн нэгдсэн тогтолцоо бий болж мэдлэгт суурилсан эдийн засаг орчин үеийн техник, технологид суурилан хөгжих нөхцөл бүрдэх юм. Тиймээс инновацийг дэмжих төвийн өнөөдөр ажиллаж байгаа хэд хэдэн төвүүдэд суурилж байгуулахаар Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас туршлага судлаж байна. Дэлхийн олон орон инновацийг дэмжих төвийн байгуулан ажилладаг. Ингэснээр тухайн улс орон шинжлэх ухааны судалгаанд үндэслэн шинэ бүтээгдэхүүн техник технолиги гаргаж авснаар эдийн засгийн хувьд хөгжлөө тодорхойлох боломжтой болдог байна. Тэгвэл Монгол улс инновацийг дэмжих сүлжээ төвүүдийг байгуулж оюуны бүтээлээ олон улсын зах зээл дээр гаргах цаашлаад дэлхий нийтэд бий болсон оюуны өмчийн дэвшлүүдийг дотооддоо ашиглах гарц ч нээгдэх гэдгийг албаныхан тодотголоо. tv9.mn

Холбоотой мэдээ