TV8

Responsive image

МҮОНТ-ийн хураамжийг цахилгааны төлбөр дээр нэмж авна

2015-03-17 Сарын хураамжнаас жилд 3,6 тэрбум төгрөг төвлөрдөг. Энэ 3-р сарын 1-нээс эхлэн МҮОНТ-ийн сарын хураамж болох 1100 төгрөгийг цахилгааны төлбөр дээр нэмж авахаар болсон.Тэгвэл хуулийн нэрээр хүчээр хураамжийг цахилгааны мөнгөн дээр авах гэж байгаа нь буруу гэж үзлээ. Өнөөдөр айл өрхүүд хүссэн хүсээгүй сар бүр 1100 төгрөгийг МҮОНТ-ийн хураамжинд төлсөөр ирсэн. Энэ мөнгө жилд 3,6 тэрбум төгрөг болдог байна. Тэгвэл дээрх мөнгийг энэ 3-р сарын 1-нээс эхлэж цахилгааны мөнгөн дээр автоматаар авдаг болно. Телевизийн нэвтрүүлгийн хураамжийн хувьд айл өрх болон байгууллага, аж ахуйн нэгжүүд нь “Монгол Улсын олон нийтийн радио телевизийн тухай хууль”-д заасны дагуу төлөх ёстой. Өөрөөр хэлбэл нийтийн антен, сансрын хүлээн авах, нэвтрүүлэх станц, кабелийн телевизийн шугамтай эсэхээс үл хамааран заавал төлөх ёстой гэж заажээ. Тэгвэл иргэд сарын хураамж болох 1100 төгрөгийг цахилгааны мөнгөн дээр нэмж хүчээр авч байгаа нь буруу гэж үзлээ. Айл өрх бүрээс сард 1100 төгрөгийг хүчээр хураах нь өрхийн эдийн засагт том дарамт биш байж болох ч өрх бүрээс төвлөрөх 3,6 тэрбум төгрөгийг төв телевиз хэрхэн зарцуулдаг талаар олон нийтэд мэдээлэл хүргэдэг байх ёстой гэж иргэдийн төлөөлөл үзлээ. Дээр нь олон нийтийн гэхээсээ илүү нэг талыг барьсан хувийн хандлагатай болчихсон дарга удирдлагууд нь улс төрийн томилгоогоор томилогддог албан тушаал эрх мэдлийн төлөө ард түмний өмнө тэмцэлдэхээс эхлээд эрх баригч намын талд давуу үйлчилдэг гэсэн шүүмжлэлийг ч олон нийт төв телевиз рүү хаяглаж байна. Асуудлын гол нь сайн уран бүтээл гарч олон нийтийн гэсэн тодотголоо хадгалж чадвал хураамж өгөхөд буруу зүйл байхгүй гэдэгтэй ч санал нэг байна. tv9.mn

Холбоотой мэдээ