TV8

Responsive image

Цэнхэр хивс, цэнхэр сарнайтай “Эх орон чиний төлөө” VIP цэнгүүн болно

2015-03-17 Монгол улсад зэвсэгт хүчин байгуулагдсаны 94 жилийн ой, Монгол цэргийн өдөр лхагва гаригт тохионо. Энэ өдрөөр аав, эр нөхрийгөө баярлуулах гэсэн бүсгүйчүүд дуучин СТА Г.Эрдэнэтунгалагийн“Эх орон чиний төлөө” VIP цэнгүүнийг зориорой. Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэж ирсэн үе үеийн халуун эх орончдын үргэлжлэл болж, эх орноо батлан хамгаалах хариуцлагатай үүргийг гүйцэтгэж байгаа эрчүүдийн баяр удахгүй болно. Энэхүү баярт зориулж хийгддэг тоглолтууд цөөн байдаг учир аавыгаа, эр нөхрөө баярлуулах гэсэн эмэгтэйчүүд тоглолтын тасалбарын эрэлд гардаг юм. Тэгвэл дуучин СТА Г.Эрдэнэтунгалаг "Эх орон чиний төлөө" нэртэй VIP цэнгүүнээ эрчүүддээ зориулж хийхээр бэлтгэл ажлаа хангаад байна. Тус тоглолтонд “Болор” цомын эмэгтэй яруу найрагчид ирж эрчүүдийг магтан дуулж, цэрэг эх орны шүлгүүдээ уншиж сонирхуулах юм. Мөн дуучин СТА н.Төрмандах, “Тусгай салаа”-ны Дэндэв нэрээрээ танил болсон дуучин Эрдэнэбаяр нар ирж ая дуугаа өргөнө. Тус цэнгүүнд хүрэлцэн ирсэн эрчүүд цэнхэр хивсэн дээгүүр алхаж, цэнхэр сарнайг бэлгэнд авахыг онцолж байна. Мөн азтай одтой нэг залууг азтнаар тодруулж, онцгой бэлэг гардуулахаар төлөвлөжээ. tv9.mn

Холбоотой мэдээ