TV8

Responsive image

Гурван сая дахь иргэнд зориулж 5000 төгрөгийн зоосон мөнгө гаргалаа

2015-03-18 Монгол улсын гурван сая дахь иргэн Монголжин охинд зориулж зоосон мөнгө гаргасан байна. Таван мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй, мөнгөөр бүрсэн зэс зоосон төгрөгийг Монголбанк дурсгалын зориулалтаар 4000 хувь ширхгийг захиалан авчирчээ. Монгол улс гурван сая дахь иргэнээ хүлээн авснаа дэлхий дахинд зарласан түүхэн үйл явдлыг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын санаачилгаар гурван сая дахь иргэнд зориулсан 5000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй зоосон мөнгийг Кипр улсын “Күэлтэн трэлдин” компанийн хүсэлтийн дагуу цутгуулан олон улсын зах зээлд гаргасан байна. Таван мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй мөнгөөр бүрсэн зэс зоосыг 4000 ширхгийг цутгуулсан байна. Гурван сая дахь иргэнд зориулан гаргаж байгаа зоосон мөнгийг гүйлгээнд гаргахгүй. Дурсгалын зориулалтаар цутгуулсан юм байна. Мөн аугаа их ялалтын баярын 70 жилийн ойн параданд монгол цэрэг жагсах гэж байгаатай холбогдуулан 500 төгрөгийн нэрлэсэн үнэтэй зоосон мөнгийг 2500 ширхгийг цутгуулжээ. Ер нь манай улсад зоосон төгрөгийн гүйлгээ зах зээлд байдаг ч иргэд төдийлөн зоосоор гүйлгээ хийх нь хомс байна. Сүүлийн жилүүдэд зоосон мөнгөний гүйлгээ иргэдийн дунд бараг мартагдсан гэж хэлж болно. Уг нь манай улс 10, 20, 50, 100, 200, 500 төгрөгийн нэрлэсэн үнэтэй зоосон төгрөгтэй боловч гүйлгээнээс хасагдаад байгаа юм. Монгол улсын төгрөгийн гүйлгээнд цаасан мөнгө захиалж хийлгэхээс илүү зоосон мөнгөөр гүйлгээ хийх нь зардал бага гаргадаг байна. Тэгээд ч зоосон мөнгийг дотооддоо үйлдвэрлэдэг тул үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн ажил болох ч иргэд зоосон мөнгөөр гүйлгээ хийх нь ховордсон тул зоосон мөнгөний нийлүүлэлт ч багассан байна. Нөгөө талаас томоохон худалдааны байгууллага, автобус компаниудад зоосон мөнгө тоолох автомат машинтай болчихвол иргэдийн дунд зоосон мөнгөөр гүйлгээ хийх нь нэмэгдэх юм байна. tv9.mn

Холбоотой мэдээ