TV8

Responsive image

“Улаанбаатар мед” нэгдсэн эмнэлэг үүдээ нээлээ

2015-03-18 Монгол улсын хүн амын дунд эмнэлгийн хүрэлцээ хангалтгүй, тоног төхөөрөмж хуучирсан байдал нь иргэдийн эрүүл байх эрхийг зарим талаар зөрчиж ирсэн. Тэгвэл уламжлалт болон орчин үеийн анагаах ухааны дэвшлийг хослуулсан Япон улсын хөрөнгө оруулалттай дэвшилтэд технологи бүхий “Улаанбаатар мед” нэгдсэн эмнэлэг үүдээ нээсэн байна. “Улаанбаатар мед” нэгдсэн эмнэлэгт бүх төрлийн эмчилгээ оношилгоог дэлхийн жишигт хүрсэн багаж төхөөрөмж, туршлагатай чадварлаг эмч ажилтнууд үзлэг оношилгоо хийх юм. Нэг ёсондоо бүх насныхны бүх төрлийн үзлэгийг нэг дор цогц байдлаар хийх юм. Тухайлбал, японы “Сисмекс” брэндийн бүрэн автомат анализатор, аппарат, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон лаборатори, компьютер томограф, хэт авиан оношилгоо, дижитал рентген, уян дуран зэрэг хамгийн орчин үеийн оношилгооны аппарат бүхий дүрс оношилгооны тасаг, зөвлөгөө өгөх, эмчилгээ үзүүлэх 9 кабинет, гемодеализийн тасаг гээд бүх төрлийн эмчилгээ оношилгооны тасагт өндөр түвшинд эмчилгээ хийх юм. “Улаанбаатар мед” нэгдсэн эмнэлэг нь японы “Фүкүяама” нэгдсэн лабораторитай албан ёсоор хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Энэ хүрээнд японы өндөр нарийн мэргэжлийн эмч нар ирж үзлэг оношилгоо зөвлөгөө өгөх, шаардлагатай тохиолдолд нарийн шинжилгээг Фүкүяамаагийн төв лабораторид илгээж оношийг нарийвчлан тогтоолгох, япон улсад үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэх боломжтой болж байна. Харин дүрс оношилгооны тасагтаа японы “Тошиба” брэндийн компьютер томографийн аппарат суурилуулан тархи, цээжний хөндий, нуруу нугас, цуллаг эрхтэн болон үе мөчний зургийг чанарын өндөр түвшинд авч, оношлох боломжтой юм байна. tv9.mn

Холбоотой мэдээ