TV8

Responsive image

“Монгол цэргийн баяр”-ын өдөр танхайрах хэрэг нэмэгджээ

2015-03-20 “Монгол цэргийн баяр”, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн өдөр нийслэлийн хэмжээнд 60 гаруй танхайрах төрлийн гэмт хэрэг бүртгэгдсэн нь жирийн өдрүүдээс нэмэгдсэн тоон баримт юм. Цагдаагийн байгууллагын мэдээлж байгаагаар иргэд аливаа баяр ёслолыг тэмдэглэхдээ архи согтууруулах төрлийн ундаа хэтрүүлэн хэрэглэж, хоорондоо маргалдах, улмаар танхайрч бусдын биед халдах зэргээр гэмт үйлдэл гаргадаг байна. Сүүлийн өдрүүдэд ч ялгаагүй эр цэргийн баяр тэмдэглэж, танхайрах, авто замын осол гаргах тохиолдлууд гарчээ. Мөн цагдаагийн байгууллага олон удаагийн үйлдэлтэй гэмт хэрэгтнийг нөхөн илрүүлсэн байна. Тодруулбал, “Приус” маркийн авто машины толийг 5 удаагийн үйлдлээр 10 гаруй толь хулгайлсан этгээдийг баривчилжээ. tv9.mn

Холбоотой мэдээ