TV8

Responsive image

Монголын эдийн засаг жил бүр унасан үзүүлэлттэй байна

2015-03-20 Шийдлийн засгийн газрын гишүүн Сангийн сайд Ж.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. Монгол улсын эдийн засгийн байдал, гадаад өрийн хэмжээ бодит байдал дээр ямар байгааг танилцуулсан. Жил бүр монголын эдийн засаг уналттай байгааг олон улс дүгнэж байгаа. Тиймээс Монгол улсын нэр хүндийг олон улсад дээшлүүлэх олон талын ажил хийх шаардлагатайг онцолж байна Шийдлийн засгийн газрын сайдын цагаар Сангийн сайд оролцлоо. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт болон ДНБ-ий өсөлт байнга буурч байгаа. Тиймээс Шийдлийн засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг баталсан. Тодруулбал, Монгол улсын эдийн засгийг цаашид нэмэгдүүлэх, олон улсад алдаад байгаа нэр хүндээ сэргээхэд энэ тогтоол чухал үүрэгтэйг Сангийн сайд онцолж байна. Манай улсын хувьд 2015 оны төсвийн алдагдал 1 тэрбум төгрөгт хүрээд байгаа. Тиймээс ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт статистикт ихээр нөлөөлөх болсон. Мөн төсвийн орлогыг 520 тэрбум төгрөгөөр бууруулан баталсан нь гадаадаас авах өр зээлийн хэмжээг нэмэхээс өөр гарцгүй гэдгийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат хэллээ. Өөрөөр хэлбэл, Төрийн банкаар дамжуулан 300 сая ам долларын бонд гаргахаар болсон байна. Энэ нь засгийн газрын өр биш улсын өрөнд хамаараад явах юм байна. Ирэх хаврын чуулганаар татварын тухай дөрвөн төрлийн хуулийг хэлэлцэнэ. Тодруулбал “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль”, “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль”, “Хөрөнгийн орлогын албан татварын тухай хууль”, “Нийслэл хотын албан татварын тухай хууль”-ийг УИХ-аар хэлэлцэнэ. Аж ахуйн нэгжүүдийн хувьд татварын хэмжээг бууруулах хүсэлт тавьж байгаа ч Сангийн сайд татварын хэмжээг бууруулахгүй, мөн нэмэхгүй гэдгээ хэлж байна. Харин “Эдийн засгийн өршөөлийн тухай хууль” болон “Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль”-ийн сургаар аж ахуйн нэгжүүд татвар төлөлтөндөө хайнга хандаж байгаа нь улсын орлого бүрдүүлэлт хангалтгүй гарч байгаагаас харж болно. Энэ нь эрх баригчид хууль санаачилж, нийгэмд буруу ташаа мэдээлэл гаргадагтай холбоотойгоор аж ахуйн нэгжүүд “Өршөөлийн тухай хууль”-д хамрагдахын тулд татвараа төлөхгүй байх оролдлого хийж байгааг үгүйсгээгүй юм. tv9.mn

Холбоотой мэдээ