TV8

Responsive image

Шүлхийн дэгдэлттэй холбоотой Хөшөөтийн уурхайн нүүрс тээвэрлэлтийн ажил түр зогслоо

2015-03-23 Ховд аймгийн төвөөс 250 км-т орших Хөшөөтийн нүүрсний уурхайг ажиллуулах талаар Ховд аймаг “Мо Эн Ко” компани хамтран ажиллах гэрээг өнгөрсөн жил үзэглэсэн. Гэрээнд тусгагдсанаар Хөшөөтийн уурхай үйл ажиллагаагаа хэвийн явуулж, ажиллах боловсон хүчнийхээ 70 гаруй хувийг Ховд аймгаас авч ажиллуулж байна. Тус уурхайг урьдчилсан байдлаар 140 сая тн нүүрсний нөөцтэй гэдгийг тогтоосон бөгөөд нүүрсээ БНХАУ-ын ШУӨЗО, Такешкен боомт руу тээвэрлэх юм. Ховд аймгийн Булган, Үенч суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор нүүрс тээвэрлэлтийн ажил одоогоор түр зогсоод байна. Хөшөөтийн уурхайн хөрс хуулалтын ажлыг “Моннис Майнинг Экьюпмент”, олборлолтыг “Лю Ди Ван” компани гүйцэтгэж байна. Одоогоор 100 мянган тонн нүүрсийг баяжуулан гаргаад байгаа юм. Уурхайн ойр орчинд тоосжилт их байгаа учраас Хөшөөт тосгоныг яаралтай нүүлгэн шилжүүлэх ажлыг ирэх 4-р сараас эхлэн зохион байгуулах юм байна. Ховд аймгийн ИТХ, ЗДТГ болон Орон нутгийн зүгээс гэрээний зүйл заалтыг хатуу дагаж мөрдөх бааз суурьтай байгаа бөгөөд 2 тал гэрээнд заасан үүргээ хариуцлагатай биелүүлж ажиллахыг УИХ-ын гишүүн Д.Батцогт болон аймаг орон нутгийн дарга удирдлагууд Хөшөөтийн уурхайн үйл ажиллагаатай танилцах үеэрээ санууллаа. Мөн Ховд аймгийн иргэдийн ирэх өвлийн хэрэглээний нүүрсийг нэн даруй бэлтгэх үүрэг чиглэлийг өглөө. tv9.mn

Холбоотой мэдээ