TV8

Responsive image

Хүүхдийн автобусны чиглэл нэмэгдлээ

2015-03-23 Төвөөс алслагдсан гэр хорооллын сурагчдыг тээвэрлэдэг “Хүүхдийн автобус”-ны үйлчилгээ нэвтрээд 2 жил гаруйн хугацаа өнгөрчээ. Улмаар автобусны чиглэл нэмэгдэж “Малчин” багийн “Хөтөл” хороолол хүртэл хүрч үйлчлэхээр боллоо. Шинээр хүүхдийн автобус явж эхэлсэн Дархан сумын 6, 7 болон “Малчин” багийн “Хөтөл” хороололд сургуулийн насны нийт 2700 гаруй хүүхэд амьдардаг. Өнөөдрийг хүртэл хүүхдийн 2 автобус байнгын үйлчилгээнд явж ирсэн юм. Үүн дээр өглөө явж байсан нэг унаа нэмэгдсэнээр батлагдсан чиглэлүүдэд хүүхдийн 3 автобус тогтмол явж өглөө, өдөр, орой сурагчдад үнэ төлбөргүй үйлчилж эхэллээ. Цастай, бороотой, салхитай цаг агаарын ямар ч нөхцөлд хүүхдүүд хичээл сургуульдаа явна. Харин хот доторх такси үйлчилгээ гэр хорооллын чиглэлд явдаггүй. Ганц нэг машин ирэхэд томчууд суугаад хүүхдүүд хоцордог. Хүүхдүүд наад зах нь 2-3 км алхаж гэр, сургуулийнхаа хооронд явна. Тиймээс дээрх тулгамдсан асуудлыг шат дараатай шийдвэрлэхийн тулд аймаг, сумын удирдлагуудаас авч хэрэгжүүлж байгаа ажлын нэг нь энэхүү хүүхдийн автобусны нэмэлт үйлчилгээ юм. tv9.mn

Холбоотой мэдээ