TV8

Responsive image

Хойч үеийнхээ цэвэр усны нөөцийг хяналтгүйгээр зарцуулж байна

2015-03-23 Нийт хүн амын 60 гаруй хувь нь баталгаат усаар хангагдаж чадахгүй, усны зарцуулалт хяналтгүй болчихоод байхад төр, засгаас дорвитой алхам хийхгүй байгааг Иргэний зөвлөлөөс шүүмжилж байна. 2020 оноос манай улс усны хомсдолд орох мэдээлэл байдаг. Гэтэл өнөөдөр усаа хэмнэх горимд шилжихийн оронд усанд улам үрэлгэн хандаж байгааг ч шүүмжиллээ. Тиймээс төрийн бус байгууллагуудаас санаачлан төв талбай дээр усны цуглааныг зохион байгуулж, хяналтгүй үрэлгэнээр зарцуулж байгаа усыг хэмнэх аянд нэгдэхийг уриалах юм. Дэлхийн хүн амын 40 хувь нь ундны цэвэр усны гачаалд орж, нэг секунтэд гурван хүүхэд дээрх шалтгаанаар амиа алддаг эрсдэл хаяанд ирчихлээ. Гэтэл монголчууд ундны цэнгэг усаараа машинаа угааж, ногоон байгууламж услаж, барилга болоод уул уурхайн салбарын түгээмэл хэрэглээг нэн даруй хязгаарлах шаардлага байна. Усны нөөцийн 90 гаруй хувь нь гадаргын усны нөөцөөс бүрддэг ч газар доорх ус 10 хувь ч хүрэхгүй байгаа юм. Гэтэл бид нийт усны хэрэглээнийхээ 90 гаруй хувийг газрын доорх уснаас авдаг. Энэ байдал удаан үргэлжилбэл хойч үеээ усаар гачигдуулах, эрсдэл учруулах хаалгыг нээж байна. Уур амьсгалын өөрчлөлт, хэт дулаарал, цөлжилт нь хүний үйл ажиллагаанаас бий болж байна. Булаг шанд, гол цөөрөм улам ихээр ширгэж, мөнх цас мөсөн голууд хайлж, хөрсний нуралт үүссэн ч усны үнэ цэнэ сэргэхгүй байгаа нь асуудлын гол болжээ. Усны нөөцийн бохирдлоос болж халдварт өвчин үүсэх өндөр эрсдэлтэй учраас цаашид дорвитой алхам хийхийг Засаг төрөөс хүсч байгаа юм. tv9

Холбоотой мэдээ