TV8

Responsive image

Охиноо хөнөөсөн сэжигтэн Т.Цогт, Г.Маралмаа нар ял завшихаар хөөцөлдөж эхэлсэн үү?

2015-03-23 Амиа алдсан дөрвөн настай охины уушги бяцарч, тархинд нь цус хурсан байсан нь үхлийн гол шалтгаан болсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн тогтоосон байдаг. Биеийн байдал нь хүнд, эмнэлэгт ухаангүй очиход нь эцгийнх нь гомдолгүй гэх гарын үсгээр охиныг ГССҮТ-ийн эмч нар эцэг эхэд нь өгөөд явуулсан гэхчлэн охины амийг аврах бүхий л найдвар үгүй болсоор дөрвөн настай охин амиа алдсан байдаг. Тэгвэл өнөөдөр охины хэрэгт төрсөн эцэг Цогт, хойт ээж Маралмаа нарыг сэжиглэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Хэрэг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж, сэжигтнүүд цагдан хорих 461-р ангид хоригдож байна. Гэтэл амиа алдсан охины 49 хоног ч болоогүй байхад төрсөн эцэг Цогт болон хойт ээж Маралмаа нар ял завшихаар хөөцөлдөж эхэлснийг зарим эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Тодруулж хэлбэл, талийгаач охины эцгийн ах эгч нар бүгд хуулийн байгууллагад нөлөө бүхий албан тушаал хашдаг. Энэ ч утгаараа Цогт бүх хэргийг хамтран амьдрагч Маралмаа руу бурууг тохох гэж янз бүрийн арга хэрэглэж байгааг албан бус эх сурвалж мэдээлж байна. Өнөөдөр талийгаач охиныг хөнөөсөн гэх хэрэг мөрдөн байцаалтад байгаа учраас хуулийн байгууллагын мэдээлэл хаалттай байна. Түүгээр ч зогсохгүй цагдан хорих 461-р ангид хоригдож байгаа сэжигтнүүд нэг нэгнийхээ эсрэг мэдүүлэг өгч эхэлжээ. Тухайлбал, сэжигтэн Маралмаа “Цогт охиноо ээж дээрээ очно гэж уйлаад байхаар нь зодсон. Маш ихээр зодоод байхаар нь би салгасан” гэж мэдүүлсэн бол Цогт “Миний хамтран амьдрагч Маралмаа намайг эзгүй хойгуур охиныг минь зодож загнаж, хоол унд өгөлгүй, бие ч засуулахгүй хорьдог байсан” гэхчлэн хэргийг нэгэндээ тохох арга хайж эхэлснийг мэдүүлгээс харж болно. tv9.mn

Холбоотой мэдээ