TV8

Responsive image

“Манайд элсээрэй” шоу тоглолт боллоо

2015-03-24 Ерөнхий боловсролын сургуулийн 11-р ангийн сурагчдад зориулж ирээдүйн мэргэжлээ сонгоход туслалцаа үзүүлэх “Манайд элсээрэй!” төгсөх ангийнханд зориулсан үйл ажиллагаа боллоо. Төгсөх ангийнхан “Манайд элсээрэй!” шоунд оролцож өөрт хэрэгцээтэй мэдээ мэдээллийг авахын зэрэгцээ өөрсдийн сонсох дуртай дуучин Хишигдалай, Баярцэнгэл, С.Бичүү, гитарчин Гантулга, Зоригт, “A-Cool” болон “Мотив”, “Sync”, “Fly” хамтлагууд, бүжгийн “Улаан туг” хамтлагийнхан оролцсон нэгдсэн тоглолтыг үзэж нэг өдрийг анги, хамт олноороо өнгөрүүлжээ. Дээр нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бүх их, дээд сургуулиуд оролцож сургуулийнхаа талаар нээлттэй мэдээллээр сурагчдын хангасан байна. “Манайд элсээрэй” шоу тоглолтын үеэр нэг сурагч азтай үзэгчээр тодорч “Сурагч” сэтгүүлийн газраас их, дээд сургуулийн нэг жилийн сургалтын төлбөр хожсон бол дахин нэг сурагч азтан болж “Зохиомж” дээд сургуульд үнэ төлбөргүй суралцах эрхийн бичиг хожсон байна. tv9.mn

Холбоотой мэдээ