TV8

Responsive image

“Эх үрсээ халуун сэтгэлээр өлгийдөцгөөе" хандивын тоглолт 3-р сарын 27-нд болно

2015-03-25 Энэхүү хүмүүнлэгийн аяныг санаачлагч нь өөрөө эмч тэрээр 2007-2011 оны хооронд Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд ажиллаж байхдаа хотын төвөөс хол дуудлаганд очиж байжээ. Тэрээр эмнэлгийн үйлчилгээ хүртээмжтэй хүрч чадахгүй байгааг биеэрээ туулсан эмч хүний хувьд төрөх эмнэлэг иргэдэд хамгийн ойр байх хэрэгтэйг мэдэж царцаагдсан 4-р төрөхийн ажлыг урагшлуулахаар тэмцэж эхэлжээ. Үүний эхлэл болгож “Эх үрсээ халуун сэтгэлээр өлгийдөцгөөе" хандивын тоглолтыг зохион байгуулахаар болжээ. Тоглолтод МУГЖ, “Зууны манлай дуучин” Б.Сарантуяа, “Чингис хаан" хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан, дуучин СТА Т.Дэлгэрмөрөн, BX, Бичүү, залуу уран бүтээлч А.Хишигдалай, Улсын филармонийн гоцлол дуучин Л.Насанбуян, Амина, Баярцэнгэл, Отгончимэг нараас гадна “Хар сарнай", “Мотив", “Гурван бүдүүн", “Увертура", “Bit" зэрэг хамтлагийн бүтээлчид оролцоно. Энэ тоглолтын дараа зохиолын дуучдын хандивын тоглолтыг байгуулах юм байна. Хамгийн гол нь 4-р төрөх эмнэлгийн барилгын царцаагдсан шалтгаан, бусад төрөх эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байгаа өнөөгийн нөхцөл байдлын талаар асуудал дэвшүүлсэн цуврал нэвтрүүлэг хийхээр төлөвлөсөн. Тоглолтын орлогоороо дараагийн үйл ажиллагаа болох цуврал нэвтрүүлгээ санхүүжүүлэхээс гадна 4-р төрөх эмнэлгийн барилгын ажилд тодорхой хувийг нь хандивлах юм байна.

Холбоотой мэдээ