TV8

Responsive image

Ирэх сарын 5-нд иргэний хөдөлгөөнийхөн Чингисийн талбайд тайван жагсаал хийнэ

2015-03-25 “Сентерра гоулд” Ноён ууланд олборлолт хийх ажлаа эхлүүлжээ. “Босоо хөх Монгол” бүлгэм 3-р сарын 13-наас эхлэн Ноён уулыг хамгаалах Үндсэн хууль зөрчсөн Монгол улсын ерөнхийлөгчийг огцруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэн суулт зарлаад байсан. Гэсэн ч “Сентерра гоулд” компанийн хувьд Ноён ууланд алт олборлох үйл ажиллагаа эхлүүлэхээр аль хэдийнэ бэлтгэлээ хангаад эхэлчихсэн байна. Тиймээс иргэний хөдөлгөөнийхөн 4-р сарын 5-нд Чингисийн талбайд тайван цуглаан зохион байгуулахаар болжээ. “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн улам хүрээгээ тэлсээр Сэлэнгэ аймгийн Мандал, Зүүн Хараагийн иргэд нэгдээд байгаа. Тэрээр тэд өсөж төрсөн өлгий нутаг болох Ноён уулаа хэзээ ч ухуулахгүй гэсэн байр сууриндаа хатуу зогссоор байгаа. Тэрээр өнгөрөгч амралтын өдрөөр Мандал сумын Хэрх тосгонд иргэдийн санал сонсох хурлыг зохион байгуулжээ. Тэрээр “Сентерра гоулд”-ын байрласан газар очиход олборлолт хийх үйл ажиллагаагаа эхлүүлсэн байжээ. Ноён уулаа хөндүүлэхгүй гэсэн байр сууринд тууштай байгаа ч иргэний хөдөлгөөнийхний үйл ажиллагааг зогсоох гэсэн үйлдэл гарах болсон байна. Тэмцэгчдийн суулт зарлаж байсан уриа лоозон, ширээг бүгдийг аваад явжээ. Гэсэн ч иргэд тэмцлээ үргэлжлүүлсээр байхаа илэрхийлж ирэх сард Чингисийн талбайд тайван жагсаал зохион байгуулахаар болжээ. tv9.mn

Холбоотой мэдээ