TV8

Responsive image

Хууль эрсдэлгүйд тооцдог дэн буудлууд гэмт хэргийг дэмждэг

2015-03-25 Их хотын булан тохойг эзэгнэн үйл ажиллагаа явуулж гэмт хэргийн гаралтыг дэмждэг дэн буудлыг цэгцлэх шаардлагатай байгаа юм. Хууль эрсдэлгүйд тооцдог дэн буудлууд гэмт хэргийг дэмжин ажиллаж хамгийн сүүлд л гэхэд 21-23 насны хоёр оюутан залуу дэн буудалд амиа хорлож нас барсан байдалтай олдсоныг цагдаагийн байгууллага шалгаж байна. Нийслэлд 500 орчим дэн буудал, 1200 цэнгээний газар, 200 орчим саун массажны газар байдаг гэх албан бус тоо баримт бий. Үйлчлүүлэгчээ эрэх бичил орчныг эзэгнэдэг бохир дэн буудлууд өнөөдөр ерөнхий боловсролын сургууль, оюутны хотхныг тойрон хэд хэдээрээ үйл ажиллагаа явуулж байгааг харж өдөр бүр ярьж байгаа ч хуулиараа цэгцэнд оруулж чадахгүй явна. Яг энэ буудлууд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, оюутнуудын нийлж дарвих үедээ үйлчлүүлдэг нь газар нь болж хяналтын ард үлдэх дэн буудлуудад залуус архидан согтуурч хоорондоо зодолдож, амь нас, эрүүл мэндээрээ хохирсон амиа хорлосон жишээ зочид буудал гэсэн нэртэй архи, чийг үнэртсэн умгар өрөөнүүдэд үйлдэгдэж байна. Хамгийн сүүлд л гэхэд ИЗИС-ын хоёр оюутан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах дэн буудалд боомилж нас барсан байдалтай олдсон хэрэг гарсныг цагдаагийн байгууллага шалгаж байна. Гэмт хэргийг дэмждэг дэн буудлуудыг өмнө нь мэргэжлийн хяналтын байгууллага хянаж шалгадаг байсан ч хоёр жилийн өмнөөс эрсдэлгүйд тооцож шалгалт хийхээ больсон. Харин одоо цагдаагийн байгууллага шалгасан болоод явж байна. Энэ мэтчилэн мөнгө төлсөн хүн бүрт хяналтаас гадуур үүдээ нээж яваа жижиг дэн буудлуудыг цэгцлэхгүй бол зочид буудал нэртэй бохир оромжинд залуус гэмт хэргийн золиос болсоор байна. Эцэст нь эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг энд дахин анхааруулъя. tv9.mn

Холбоотой мэдээ