TV8

Responsive image

Монгол улсын иргэн 2 эмэгтэйг мансууруулж хүчирхийлсэн байж болзошгүй

2015-03-25 АНУ-д амьдардаг Монгол улсын иргэн хоёр эмэгтэйг мансууруулж хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарсныг шалгаж байна. Дээрх хэргийн сэжигтнүүдийг саатуулан байцаалт авч эхэлсэн талаар Гадаад хэргийн яамнаас мэдээллээ. Тодруулбал АНУ-ын Виржиния мужийн Фэйрфакс хотын цагдаагийн газраас тус мужийн Бурке хотод 2015 оны 3-р сарын 8-ны өдөр Монгол улсын иргэн хоёр эмэгтэйг мансууруулж хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарсныг шалгаж байгаагаа мэдээлжээ. Энэ хэргийн талаар АНУ-д суралцдаг байсан Монгол оюутан охидыг гэр цэвэрлүүлнэ гэж хуурч гэртээ авчирч хүчирхийлсэн гэх мэдээлэл гарсанд албаныхан хэргийг шалгаж одоо сэжигтнүүдийг байцааж байгаа. Дээр нь ар гэрийхэн нь хэргийг нууцлахыг хүссэн учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүйг тайлбарлалаа. Ер нь бол гадны улсад ажиллаж амьдарч байгаа Монголчууд хүний нутагт гэмт хэргийн хохирогч болж амь насаа алдсан хэд хэдэн тохиолдол өмнө гарч байсан. Эдийн засаг хүнд байгаагаас монгол залуус гадны орныг зорьж ажиллах нь нэмэгдэж байгаа судалгаа бий. Тиймээс хүний нутагт амьдралиа залгуулж сурч хөдөлмөрлөж яваа Монголчуудыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, харилцаа холбоотой ажиллах, тэдэнд хамгаалалт хэрэгтэй байгаа нь эндээс харагдаж байна. tv9.mn

Холбоотой мэдээ