TV8

Responsive image

“Илүүдэл жингээ хэн хурдан хасах вэ?" уралдааны бүртгэл эхэллээ

2015-03-25 Монгол улсын хүн амын хэт таргалалт болон таргалалтаас эхлэлтэй аливаа өвчин эмгэг нийгмийн харилцааны бэрхшээлийг шийдэхэд тус нэмэр болохоор “Голден жим” фитнес клубын хамт 6 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.Тэгвэл “Голден жим” фитнес клубын "Илүүдэл жингээ хэн хурдан хасах вэ?" ээлжит уралдаан эхлэхэд бэлэн болж энэ 3-р сарын 20-ны өдрөөс ирэх 4-р сарын 10-ныг хүртэл бүртгэхээр болсон байна. Илүүдэл жингээ хасаад автомашин авдаг боломжийг “Голден жим”-ийн хамт олон өмнөх ялагчдад олгосон бол энэ удаа жингээ хасах уралдааны ялагч нь дасгалжуулагч багштайгаа гадны улсад аялах эрхийн бичгийг авна. Энэхүү жин хасах уралдаанд оролцсоноор эрүүл аргаар илүүдэл жингээ хасахаас гадна давхар давхар боломжууд оролцогчдыг хүлээж байгааг “Голден жим”-ийн хамт дуулгалаа. tv9.mn

Холбоотой мэдээ