TV8

Responsive image

Хувьчлах 19 объектоос 85 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ

2015-03-25 Эдийн засаг хүнд байгаа учир нийслэл хот 2015 оны төсвийг батлахдаа 10,6 хувиар танасан энэ төсвөөр бүтээн байгуулалтын ажил хийх боломжгүй болсон байна. Тиймээс Улаанбаатар хотын хэмжээнд өмч хувьчлалыг эхлүүлж 19 объектыг хувьчлаж 85 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх шийдвэрт хүрчээ. Хямралтай үед бүтээн байгуулалт хийнэ гэж хотын удирдлагууд боловсон дээрэм хийхэд бэлдэж хувьчлах нэрээр хотын төвийн “А” зэрэглэлийн газруудыг үнэгүйдүүлж авах гэж байна гэсэн хардлага нийслэлийн хувьчлалыг дагаж байна. Хотын удирдлагууд хямралыг гэтлэхийн тулд төсвөө тэлж бүтээн байгуулалт хөрөнгө оруулалт хийж хувьчлах 19 объектоос 85 тэрбум төгрөг олохоор тооцоолжээ. Өмч хувьчлалд 19 нэр бүхий объектыг оруулсан буюу Усан бассейн, “Ионсей” эмнэлэг, Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төв, “Автобус-3” гэсэн том объектууд багтаж бусад хэсэгт өрхийн эмнэлгийн байр гэсэн жижиг объектууд орж байна.Тодруулбал Усан бассейны 40 хүртэлх хувийг нь дуудлага худалдаагаар худалдаалж, менежментийг нь шинэ багт шилжүүлнэ. Харин “Автобус-3” баазын хувьчлалын тухайд өөрийнх нь олсон хөрөнгөөр хотын захад шинэ автобус баазыг байгуулна.Үүнийг “Автобус-3” баазын газрыг худалдсан орлогоор босгох зорилгыг эхний ээлжинд тавьсан. Хувьчилна гээд хувийн хэвшлийнхэнд өнгөтэй өөдтэй хотын төвийн газруудыг тавиад туучихна гэсэн үг биш. Хямралтай үед нийслэлд хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа учир өмч хувьчлалыг хотод ашигтайгаар хийхээр төлөвлөсөн гэж албаныхан тайлбар хийсэн. Гэхдээ АН-ынхан 20 гаруй жилийн өмнө хувьчлал нэрээр улсын өмчийг үнэгүйдүүлж авснаар тухайн үеийн төрийн өмч өнөөдөр бизнесийн салбарынханд очиж улс хохирч үлдсэн гашуун түүх бий. Энэ мэтчилэн хувьчлалын ард лобби нуугдаж нийслэлийн өмч дахин үнэгүйдэх вий гэсэн болгоомжлол олон хүнд байна. tv9.mn

Холбоотой мэдээ