TV8

Responsive image

Эдийн засгийн төлвийг таамаглагчид монголд хэрэггүй

2015-03-25 Уул уурхайгаас хамааралтай манай эдийн засгийг цаашид улам удаашрахыг Азийн хөгжлийн банкнаас авахуулаад олон улсын байгууллагууд анхааруулж байна. Жил бүр гаргадаг эдгээр зөвлөмжүүд улс төрчид хийгээд эдийн засгийн бодлого гаргагчдад “шипи” болдог юм. Өөрөөр хэлбэл, манай улс бие даасан улс байж гадаадуудын бодлогоор улсаа хөтөлдөг гэх шүүмжлэл ч байдаг. Тодруулбал, манай улсын эдийн засаг гурван хувь болж саарч, инфляци төлбөрийн тэнцлийн дарамтыг барихын тулд төсөв, мөнгөний бодлогыг чангалах арга энэ жилүүдэд үргэлжилнэ. Гадаадын туршлагатай улс, олон улсын байгуулагуудын зөвлөмжийг дагаж, зөвлөх үйлчилгээнд хүртэл тэрбум доллараар яригдах мөнгийг төлсөн хэрнээ өнөөдөр “Оюутолгой” урагшилсангүй ээ. “Оюутолгой” хэмээх энэхүү төслөөс болж макро эдийн засаг зогсолтод орж, ажилгүйдэл нэмэгдэх болсон. Тиймээс эдийн засгийн прогнозыг янз бүрээр тайлбарлаж, зөвлөмж өгдөг байгууллагууд борооны дараах мөөг шиг олширсон юм. Төрийн нийт өрийн ДНБ-д эзлэх хувь 2010 онд 31 хувь байсан бол 2014 онд 77 болтлоо хоёр дахин өссөн. Цаашид өрийн удирдлагыг сайжруулахдаа уул уурхайгаас бусад салбаруудыг чадавхжуулахад хөрөнгө зарцуулах чиглэлийг өгч байна. Мөн 2017-2018 онуудад төлөгдөж эхлэх зээлийн эргэн төлөлтүүдийн бэлтгэл ажлыг одооноос хангах шаардлагатай ч зөвлөсөн юм. Тиймээс макро эдийн засгийн тэнцвэргүй байдлаас болж, Монгол улсын эдийн засаг азийн бусад орноос өсөлтөөрөө хоцрох таамаглалыг дэвшүүллээ. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлт гурав хэмээх тоо руу буурах эрсдэл өндөр байгаа юм. tv9.mn

Холбоотой мэдээ