TV8

Responsive image

Байранд амьдарсныхаа төлөө илүү мөнгө төлж, иргэд хохирч байна

2015-03-25 Албан ёсоор үнэ нь нэмэгдээгүй байхад, байранд амьдардаг иргэдийн ус, эрчим хүч, дулааны үнэ 1-2 дахин өссөн байгаа юм. Гэтэл энэхүү өсөлтийг холбогдох байгууллагууд нь тайлбарлаж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр байрны мөнгө хяналтаа алдаж, хүссэн үнээрээ иргэдийг мөлжиж байгаа асуудлаар оршин суугчид гомдол гаргасан юм. Уг нь өнөөдрийн мөрдөгдөж байгаа тариф нь 150 квт.ц-аас хүртэлх хэрэглээг нэг квтц нь 94, 151 квтц-аас дээш хэрэглээг 114 орчим төгрөгөөр тооцох учиртай. Мөн хоёр тарифтай тоолууртай иргэд өглөөний 06.00 цагаас 21.00 цаг хүртэл 100, 21.00-06.00 цаг хүртэл 72.8 төгрөгийг төлөх юм. Харин сарын суурь хураамжны тариф 1000 төгрөг байдаг байна. Гэтэл сүүлийн хоёр сар нийслэл тэр дундаа Баянзүрх дүүргийн иргэдээс байрны ус, эрчим хүч, дулааны үнэ нэмсэн гэх гомдлыг ирүүлэх боллоо. Эрчим хүчний үнийн алдагдлыг бууруулах зорилгоор үнийг чөлөөлөх асуудал судлагдаж, албан ёсоор баталгаажаагүй. Гэтэл яагаад үнэ нь нэмэгдэж, байгааг иргэд тодруулахыг хүссэн. Подваль 00-ын өрөөний халаалт 9000, ахуйн хэрэгцээний халуун усыг хүний тоогоор тооцож халаалтын улиралд нэг хүнээс 1478, халаалтын бус улиралд нэг хүнээс 2.218 төгрөгийг авч, м3 усыг 1.187 төгрөгөөр тооцож байгаа юм. Харин дулааны эрчим хүчний үйлчилгээний тариф нь 2013 оны 7-р сарын 5-ны өдрийн 70-р тогтоолоор батлагдан, өнөөдрийг хүртэл хэрэгжиж байгаа юм. Ингэхдээ 40 м2 хүртэл талбайтай байрнаас 3000, 41-80м2 хүртэлхээс 5000, 81 м2-аас дээш бол 10 мянган төгрөгийг мөн авна. Өөрөөр хэлбэл, хамгийн бага хэрэглээтэй айлыг тооцож үзвэл 20 гаруй мянган төгрөгийг байрны мөнгөнд төлнө. Энэ мэт ойлгомжгүй олон аргачлал дээр тоглолт хийж байгааг иргэд ч хэлж байна. tv9.mn

Холбоотой мэдээ