TV8

Responsive image

“Богдхан” төмөр зам, “Улаанбаатар” холимог тээврийн ложистик төвийг байгуулна

2015-03-25 Засгийн газрын ээлжит хуралдаанаар зарим асудлыг шийдсэн байна. Тодруулбал, Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Рашаант өртөөнөөс салбарлан Хөшигийн хөндийд баригдаж байгаа олон улсын нисэх онгоцны буудлын орчмоор тойрон гарч Мааньт өртөөтэй холбогдох “Богдхан” төмөр замыг барих урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, чигийн зураг төслийг бэлтгэжээ. Энэхүү төмөр замын шинэ шугамаар дамжин өнгөрөх болон бусад ачаа тээврийг явуулж, Улаанбаатар хотын дундуур өнгөрч байгаа төмөр замын одоогийн шугамаар зөвхөн олон улсын болон орон нутгийн зорчигчийн галт тэргийг явуулахаар төлөвлөж байна. Мөн “Богдхан” төмөр зам болон “Улаанбаатар” холимог тээврийн ложистик төвийг барьж байгуулах техник, эдийн засгийн үзүүлэлт, зураг төслийг Азийн хөгжлийн банкны техникийн туслалцаатайгаар хийлгэх ажлыг зохион байгуулахаар болжээ. Мөн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл”-ийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам 2200 тээврийн хэрэгслээр 600 мянга гаруй иргэнийг тээвэрлэж байна. Энэ нь замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн хоёр хүрэхгүй хувиар иргэдийн 60 гаруй хувьд үйлчилж байгаа үзүүлэлт юм. Үүнтэй зэрэгцэн Улаанбаатар хотын автозамын сүлжээ, зохион байгуулалт оновчтой бус, суудлын автомашины тоо хэт олон байгаагаас сүүлийн жилүүдэд замын хөдөлгөөний түгжрэл, саатал гол гудамж замуудад ихээр гарч, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллүүд нэмэгдсээр байна. Тиймээс хотын төвийн авто замын 2 болон 4-р эгнээг нийтийн тээвэрт зориулахаар тус төсөлд тусгажээ. tv9.mn

Холбоотой мэдээ