TV8

Responsive image

Үсчин, гоо засалчдын ур чадварын тэмцээн

2015-03-25 Дэлхийн ур чадварын тэмцээн ирэх 8-р сард Бразил улсад зохион байгуулагдана. Тус тэмцээнд 9 төрлөөр өрсөлдөхөөр монгол хүүхдүүд шалгарч эхэлсэн. Өнөөдөр үсчин, гоо засалчийн төрөлд өрсөлдөх хүүхдүүдийг Барилга технологийн коллеж дээр шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Үсчин, гоо засалчийн мэргэжлийн тэмцээнд шалгарсан хоёр хүүхэд ирэх 8-р сард Бразил улсыг зорих юм. Үсчин, гоо засалчийн тэмцээний эцсийн шалгаруулалтад Үйлдвэр урлалын политехникийн хоёр оюутан, Архангай аймгийн “Булган” Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнууд тунаж үлдээд байгаа юм. Эндээс шалгарч шилдэг болсон хоёр оюутан ирэх 8-р сард Дэлхийн ур чадварын тэмцээний үсчин, гоо засалчийн төрөлд уралдахаар болж байна.

Холбоотой мэдээ