TV8

Responsive image

Тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн Дарханд боллоо

2015-03-26 Хаврын тариалалт эхлэхэд сар гаруйн хугацаа үлдээд байгаа. Энэ жилийн тухайд 300 мянган га талбайд улаан буудай тариалахаар болсон ч тариалалт эхлэх хөрөнгө мөнгө, үр байхгүйгээс болж технологийн горим алдагдахад хүрч байгааг тариаланчид хэлж байна. Хаврын тариалан эхлэхэд сар гаруйхан хугацаа үлдээд байгаа. Гэсэн хэдий ч тариалан эрхлэгчид гурилын үйлдвэрүүд болон салбарын яамны хооронд үүсээд байгаа маргаан нэг мөр шийдэгдээгүй байгаа. Энэ жилийн тухайд 300 мянган га талбайд улаан буудай тариалахаар болоод байгаа. Гэсэн ч тариалалт эхлэх хөрөнгө мөнгө, үр байхгүйгээс болж технологийн горим алдагдахад хүрч байгааг тариаланчид хэлж байна. Тэрээр өнгөрсөн жил тариалсан тарианаас үлдсэн 190 мянган тонн буудай байгаа. Энэ нь 8-9 сарын хэрэгцээний буудай байна гэсэн үг юм. Гэсэн ч өмнөх буудайгаа борлуулж дуусаагүй дээрээс нь гурилын үйлдвэрүүдээс авах ёстой өрөө өнөөдрийг хүртэл авч чадахгүй байгаа нь давхар давхар дарамтыг үүсгэж байгааг хэлж байна. Харин үүн дээр салбарын яамны оновчтой бодлого үгүйлэгдэж байгааг онцоллоо. Орон нутгийн тариалан эрхлэгчдийн тухайд ч тэр өнгөрсөн жил гурилын үйлдвэрүүдэд борлуулсан улаан буудайны төлбөрөө одоог хүртэл авч чадаагүй. Тиймээс энэ жилийн тариалалт эхлүүлэх үр байхгүй техникээ засварлаж шинэчлэх хөрөнгө байхгүй ацан шалаанд орчихоод байгаагаа зөвлөгөөний үеэр хэлж байсан юм. tv9.mn

Холбоотой мэдээ