TV8

Responsive image

Дэлхийн театрын өдөрт зориулсан ”Балетын үдэш” тоглолт болно

2015-03-26 Дэлхийн театрын өдрийг жил бүрийн 3-р сарын 27-нд тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиолдуулан Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, соёл урлагийг дэмжигч “Төгөлдөр сан” хамтран “Балетын үдэш” гала тоглолтыг зохион байгуулахаар болжээ. Гала тоглолтын найруулагчаар УДБЭТ-ын балетмейстр Д.Дашлхагва, удирдаачаар УДБЭТ-ын ерөнхий удирдаач Н.Туулайхүү ажиллаж байгаа юм байна. Тоглолтын хамгийн эхний буюу “сонгодог” хэсэгт “Дон Кихот”, “Парисын дөл” гэх мэт сонгодог бүтээлүүд тоглогдох бол, орчин үеийн хэсэг нь УДБЭТ-ын урын санд шинээр нэмэгдэж байгаа модерн, неоклассик бүтээлүүдээс бүрджээ. УДБЭТ-ынхан энэ удаагийн тоглолтоороо үзэгчдэд зөвхөн балетын үзүүлбэрийг үзүүлээд зогсох биш, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж байгаа гэдгээрээ ихээхэн онцлогтой. УДБЭТ-ын жүжигчид балетын үзүүлбэрээрээ дамжуулан манай улс гэр бүлийн хүчирхийллээс сэргийлж, энэ тухай бие даасан хуультай болох хэрэгтэй гэдгийг харуулах гэнэ. Анх 1961 онд Олон улсын театрын институтын санаачлагаар дэлхийн театрын өдрийг тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Энэ өдрийг урлагийн байгууллагууд жилээс жилд өргөн тэмдэглэж, өөрсдийн бүтээлээрээ нийгэмд эерэг хандлага, мессежийг хүргэсээр ирсэн байдаг. Түүний нэгэн илрэл нь УДБЭТ-ээс зохион байгуулж байгаа “Балетын үдэш” гала тоглолт болж байгаа юм. tv9.mn

Холбоотой мэдээ