TV8

Responsive image

НИТХ-ийн тэргүүлэгчид хуулиас давсан тогтоол гаргаж, иргэдээ “мөлжиж” байжээ

2015-03-26 Улаанбаатар хотын Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор автозамын 1-р эгнээнд түгжрэл үүсгэн машинаа байрлуулсан автомашиныг ачиж, моторын хэмжээнээс хамаарч 70-80 мянган төгрөгөөр торгож байгаад 55 мянган төгрөг болгосон. Тэгвэл өнгөрсөн бүх хугацаанд энэ бүхэн нь хууль зөрчин иргэдээс мөнгө хурааж байсныг ШӨХТГ-аас илрүүлсэн байна. Тиймээс автомашинаа ачуулж байсан иргэд 70-80 мянган төгрөгөө эргүүлэн нэхэмжлэх эрхтэй гэдгийг ч хэллээ. Нийслэлийн засаг даргын захирамжаар замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх төлбөр хураамж авах үйл ажиллагааг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хэрэгжүүлж байгаа. Нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгслийг түр саатуулах байр байгуулж, ажиллуулах, зориулалтын чирэгч ачигч автомашинаар зөөж шилжүүлэх үйл ажиллагаа эрхлэх 15 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан хамтран ажилласан. Гэтэл НИТХ-ын тэргүүлэгчид өнгөрсөн хугацаанд 9230 иргэний ачуулсан автомашиныг моторын хэмжээнээс хамаарч 70-80 мянган төгрөгөөр торгосон байна. Энэ бүгдээс нийт 647,7 сая төгрөгийн орлогыг хууль бусаар бүрдүүлжээ. Замын хөдөлгөөнд саад учруулсан автомашиныг түр саатуулах, торгох эрх нь хуулиар ЦЕГ-ын даргын эрхэд байдаг боловч НИТХ-ын тэргүүлэгчид хууль бус журам гаргаж, түүгээр зогсохгүй Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Батцоож ачуулсан автомашин бүрээс моторын хэмжээнээс хамаарч 70-80 мянган төгрөг хурааж байхаар тогтоосон нь хууль зөрчсөн үйлдэл байжээ. Мөн НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор автомашины дугуй түгжигч үйлчилгээ иргэдээс хууль бусаар мөнгө хураасан ажил байсныг ШӨХТГ-аас тогтоогоод байна. Тиймээс хууль бус захирамж, тогтоол гаргасан нийслэлийн албан тушаалтнуудад захиргааны хариуцлага хүлээлгэж, автомашинаа ачуулж, 70-80 мянган төгрөгөөр торгуулж байсан иргэд нийслэлээс энэ мөнгөө нэхэмжилж болно гэдгийг хэллээ. tv9.mn

Холбоотой мэдээ