TV8

Responsive image

Гагнуурын ур чадварын тэмцээний ялагч Бразил улсыг зорино

2015-03-26 Монголын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн залуус дэлхийн ур чадварын тэмцээнд анх удаагаа өрсөлдөхөөр болоод байна. Ирэх 8-р сард Бразил улсад болох дэлхийн ур чадварын тэмцээнд 9 төрлийн мэргэжлээр өрсөлдөх юм. Монгол-Германы хамтарсан мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд гагнуурын ур чадварын тэмцээний эцсийн шалгаруулалт болж шилдгээр шалгарсан нэг хүүхэд Бразил улсын зорих юм. Гагнуурын ур чадварын тэмцээнд Техник технологийн дээд сургуулийн оюутан Ганцоож болон Герман-Монголын хамтарсан мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан Доржсүрэн нар өрсөлдөж байна. Гагнуурын ур чадварын тэмцээн бусад төрлөө бодвол ур чадвар, авхаалж самбаа шаардсан гэдгээрээ онцлог юм. Гагнуурын ур чадварын тэмцээний явцтай Хөдөлмөрийн сайд С.Чинзориг болон бусад холбогдох байгууллагын төлөөллүүд танилцсан юм. tv9.mn

Холбоотой мэдээ