TV8

Responsive image

ХБНГУ-д Ангела Меркелийг “нацист” болгосон байв

2015-03-27 ХБНГУ-д Ангела Меркелийг “нацист” болгосон байв. Европын хамгийн том сэтгүүлүүдийн нэгний өнөөдрийн дугаарт Германы канцлер Ангела Меркелийг эртний Грекийн хот балгасын туурин дээр нацистуудын хамт зогсож байгаагаар дүрсэлжээ. “Der Spiegel” сэтгүүлийн энэ нүүрэн дээр “Европчууд Германыг хэрхэн харж байна вэ?- Германы хэт давамгайлал” хэмээн гарчигласан байна. Нийтлэлд өнөөдөр Герман, Грек улсуудын хооронд үүсээд байгаа санхүүгийн маргааны тухай бичжээ. Афин Германд төлөх ёстой өрийн хариуд дэлхийн 2-р дайны үед нацистуудын Грект үйлдсэн гэмт хэргийн нөхөн төлбөрийг нэхэж байгаа юм. Грекчүүд ойролцоогоор 11 тэрбум еврог дайны үед Грекийн Дистомод болсон гурван өдрийн хядлагын нөхөн төлбөрт нэхэж байгаа. “Der Spiegel” сэтгүүлд Дистомо хотын дэд захирагч Лукас Зисис “Өнөөг хүртэл бид ямар нэг уучлал ч олж сонсоогүй байна” хэмээн ярьжээ. Ямартай ч ХБНГУ-ын хэвлэл мэдээллийн хамгийн том гэж хэлж болох “Дер Шпигель” сэтгүүлд тус улсын канцлерыг “нацист” болгожээ. Өөрөөр хэлбэл, түүнийг нацист Германы цэргүүд дунд өнгөтөөр дүрсэлсэн байжээ. tv9.mn

Холбоотой мэдээ