TV8

Responsive image

Нэрийн дансыг мөнгөтэй болгоход 5 их наяд төгрөг шаардлагатай

2015-03-27 1960 оноос хойш төрсөн хүмүүс энэ 2015 оноос эхлэн тэтгэвэрт гарч эхлэх буюу дийлэнх нь эмэгтэйчүүд байгаа юм. Гэтэл тэтгэврийн нэрийн данс нь хоосон. Өнөөдөр нэрийн дансыг мөнгөжүүлэхэд 5 их наяд төгрөг шаардлагатай болчихоод байна. 1999 онд Монгол улс нийгмийн даатгалын тогтолцоогоо өөрчилж “Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хууль”-ийг баталсан байна. Тодруулбал хуулиар 1960 оноос хойш төрсөн даатгуулагчийн шимтгэлийг нэрийн дансанд төвлөрүүлэхээр болжээ. Нэрийн данс нь ирээдүйд үүсэх эрсдлээс хамгаалж төр даатгуулагч иргэдээ тэтгэвэрт гарахад нь хохироохгүй байх тогтолцоо юм. Тодруулбал “Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хууль” 2015 оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээр хуулийн хүрээнд 2015 онд 55 нас хүрч тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн 15041 эмэгтэй даатгуулагч байгаагаас 1-р сард тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн 1435 даатгуулагч байгаа бол өнөөдрийн байдлаар тухайн хуулийн хүрээнд нэг ч иргэнд тэтгэвэр олгогдоогүй байна. Хууль хэрэгжихгүй байгаа шалтгаан нь НДЕГ-ын удирдлагууд тэтгэврийн даатгалын нэрийн дансыг хийсвэрээр бичилт хийж байснаас мөнгөжүүлээгүйтэй холбоотой юм байна. Дээр нь төр өнгөрсөн 15 жилийн хугацаанд нэрийн дансыг мөнгөжүүлэх ажлыг хийгээгүй өнөөдөр нэрийн данс нь хоосон байгаа үүнийг дүүргэхэд 5 их наяд төгрөг шаардлагатай ч улс орны эдийн засаг хүнд байгаа нөхцөлд санхүүжилт хийх боломжгүй учир засгийн газар асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Нэгэнт нэрийн дансандаа мөнгө байршуулж даатгуулагчдыг хохироохгүй байхын тулд МҮЭХ-ны зүгээс “Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хууль”-ийн хугацааг хойшлуулах саналыг 3 жилийн өмнө Шинэчлэлийн засгийн газарт гаргаж мөн 2014 онд ч энэ асуудлаар УИХ засгийн газарт хандсан ч үр дүн гараагүй байна. Угтаа бол эхний ээлжинд хуулийн үйлчлэх хугацааг 1970, 1979 он болгож хойшлуулснаар тэтгэврийн шимтгэлийн нэрийн дансаа эхний ээлжинд мөнгөжүүлэх шаардлага байгааг тодотголоо. tv9.mn

Холбоотой мэдээ