TV8

Responsive image

Нийслэл төсвөө 101 тэрбум төгрөгөөр тэлжээ

2015-03-27 Нийслэл хот 2015 оны төсвөө 101 тэрбум төгрөгөөр тэлж 638 тэрбум төгрөг баталсан байна. Энэ төсвөөр хямралаас үүдэлтэй ажилгүйдэл, ядуурлыг бууруулахаас гадна царцчихсан байгаа 110 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхээр төлөвлөжээ. Нийслэлд ажилгүй иргэдийн тоо нэмэгдэж 21,5 мянгад хүрсэн. Энэ хэрээр ядуурлын түвшин ч өсч байна. Тиймээс төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх замаар ажлын байрыг өсгөх шаардлага хотын өмнө тулгарчээ. Энэ дагуу нийслэлийн төсвөөс 2015 онд “Бичил зээлийн сан”-гаас 15,2 тэрбум төгрөг, “Жижиг, дунд үйлдвэрлэлийн сан”-гаас 6 тэрбум төгрөгийг иргэдийн хөдөлмөр эрхлэлт ажлын байрыг нэмэгдүүлэхэд зарцуулна. Дээр нь царцсан 110 тэрбум төгрөгийн ажлыг гүйцэтгэж гэр хорооллын дахин төлөвлөлт инженерийн дэд бүтцийг байгуулахад 58 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийнэ. Мөн автозамын салбарт нийслэлийн төсвөөс 53 тэрбум төгрөг нийслэлийн “Авто замын сан”-гаас 30 тэрбум төгрөг, нийт 84 тэрбум төгрөгийг зарцуулахаар болжээ. tv9.mn

Холбоотой мэдээ