TV8

Responsive image

Нефтийн үйлдвэрийг говийн бүсэд эхэлж барина

2015-03-27 Монгол улс анх удаа Аж үйлдвэрийн бодлоготой болж, үйлдвэрлэлээ төрийн бодлогоор хөгжүүлэхээр болоод байгаа. Тэгвэл бодлого зангидсан Аж үйлдвэрийн яам үйлдвэржилтийг нефтийн үйлдвэрээс эхэлнэ гэдгээ мэдээллээ. Тодруулж хэлбэл нефтийн үйлдвэр монгол улсад баригдсанаар 2000 хүрээд байгаа долларын ханш 1000 төгрөгт хүртлээ буурах боломжтой юм байна. Аж үйлдвэрийн яам улсын үйлдвэржилтийг зургаан бүсэд хуваагаад байгаа. Тодруулж хэлбэл, говийн бүс, хангайн бүс, баруун, зүүн, төв гэхчлэн зургаан бүсээр үйлдвэрлэлийг хөгжүүлж байж, улсын эдийн засаг сэргэнэ гэж үзсэн. Өнгөрсөн бүх хугацаанд Монгол улсын төр засаг нефтийн үйлдвэр барьж байгуулах 15 төслийг боловсруулсан боловч өнөөдөр нефтийн нэг ч үйлдвэрийн төсөл хэрэгжээгүй. Тэгвэл Аж үйлдвэрийн яам өнгөрсөн гурван сарын хугацаанд боловсруулсан бодлогынхоо хүрээнд хамгийн эхэлж дээрх 15 нефтийн төслөөс говийн бүсэд анхлан хэрэгжүүлнэ гэдгээ хэллээ. Дараа нь зүүн бүсэд нефтийн үйлдвэр байгуулах тухай ярилаа. Ингэж байж одоогийн уналтад ороод байгаа улсын эдийн засаг сэргэхээс гадна 2000 төгрөгтэй тэнцэж байгаа долларын ханшийг 1000 төгрөгөөс ч доогуур бууруулах боломжтой юм байна. Аж үйлдвэрийн бодлого байхгүй, хөнгөн, хүнд үйлдвэрүүдийн бодлого таран бутархай байгаа манай улсад үйлдвэржилт хөгжихгүй, дэлхийн жишгээс хэд дахин хоцрогдсон байгаа нь улсын ДНБ нэмэгдэхгүй байх гол шалтгаан болсон. Түүгээр ч зогсохгүй идэж, өмсөх зүүх нь хүртэл гадаадын орноос шууд хамааралтай монгол улс жил бүр ургамлын тосонд л гэхэд 25 сая ам доллар, цагаан будаанд 14 сая ам доллар, гурил авахад 7 сая ам доллар, жимс 6 сая ам доллар, хүнсний ногоонд л гэхэд 10 сая ам долларыг зарцуулдаг байна. Хэрвээ аж үйлдвэрийн бодлого өнөөдрөөс хөрсөн дээрээ хэрэгжээд эхэлбэл импортын барааг багасгах боломж бий. Харин аж үйлдвэрийн хөгжил хэрхэн хөгжиж байгааг ажлын байр нэмэгдсэнээр бус харин нийт үйлдвэрийн эргэлтийн хөрөнгө хэдий чинээ өссөнөөр авч үзнэ гэж байна. tv9.mn

Холбоотой мэдээ