TV8

Responsive image

Машинаа ачуулсан иргэд Захиргааны хэргийн 20-р шүүхэд гомдол гаргах эрхтэй

2015-03-27 Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчид хууль зөрчсөн тогтоол, шийдвэр гаргаж иргэдийн авто машиныг ачихдаа 70-80 мянган төгрөгийг хууль бусаар хурааж байсныг ШӨХТГ-аас тогтоогоод байгаа. Түүгээрч зогсохгүй торгуульд төлсөн мөнгөө шүүхэд нэхэмжлэл гаргаж авах эрхтэйг ч заагаад байгаа. Тэгвэл захиргааны хэргийн 20-р шүүхэд нэхэмжлэл гаргаж, хохирлоо барагдуулж болох юм байна. Цагдаагийн ерөнхий газрын даргын бүрэн эрхэд хамаарах асуудлаар Нийслэлийн Засаг дарга 2013 оны А/769 дугаар захирамж гаргаж, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх төлбөрийн хэмжээг тогтоох, хураан авах эрх олгожээ. Ийнхүү Нийслэлийн засаг даргын дээрх захирамжийг үндэслэн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Батцоож 2013 оны 8-р сарын 29-ний өдрийн А/21 тоот тушаал гаргаж, тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн багтаамжаас хамааран 70000-80000 төгрөг байхаар тогтоосон байдаг. Гэтэл энэ бүхэн нь хууль зөрчсөн үйлдэл байсныг ШӨХТГ-аас тогтоож, иргэдийг 70-80 мянган төгрөгөө нэхэмжлэх үндэстэй гэдгийг тайлбарлаад байгаа. Гэтэл өнөөдөр НИТХ-ын тэргүүлэгчдийн зохион байгуулалтын хэлтэс болоод Нийслэлийн замын цагдаагийн газраас ШӨХТГ-ын мэдээллийг няцааж байна. Нэгэнт ШӨХТГ-аас хохирсон иргэдийг шүүхэд гомдол гаргаж, 70-80 мянган төгрөгөө эргүүлэн авах боломжтой гэдгийг мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр иргэд хаана ямар шүүхэд хандаж, машин ачуулсан мөнгөө хэрхэн яаж авах тухай бодож байгаа. Гэтэл Нийслэлийн засаг дарга, НИТХ-ын тэргүүлэгчид хууль зөрчсөн тушаал шийдвэр гаргаж, иргэдийг үнэхээр хохироосон уу гэдгийг эхлээд шүүхийн байгууллага тогтоох ёстой. Тодруулбал, хэрэгт төрийн байгууллага оролцсон бол хохирогч талууд Захиргааны хэргийн 20-р шүүхэд хандаж, гомдол нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэстэй. Эхлээд захиргааны хэргийн 20-р шүүх НИТХ тэргүүлэгчдийг хууль бус шийдвэр гаргасан эсэхийг тогтоож, үүний улмаас иргэд хохирсон болох нь батлагдвал иргэдийн нэхэмжлэлээр 70-80 мянган төгрөгийг нийслэлээс тухайн иргэд эргүүлэн олгох шүүхийн тогтоолыг ч гаргаж болох юм байна. Харин иргэд захиргааны хэргийн 20-р шүүхэд нэхэмжлэлийн бүрдүүлэлт гаргахдаа Захиргааны хэргийн 20-р шүүхийн албан ёсны веб сайтаас нэхэмжлэлийн загвараар захиргааны хэргийн 20-р шүүхэд нэхэмжлэл гаргаж болох юм байна. tv9.mn

Холбоотой мэдээ