TV8

Responsive image

Эдийн засагчид “Урагшаа Тавантолгой” санаачилга гаргалаа Эдийн засагч, судлаачид “Тавантолгой”-н төслийг урагшлуулах

2015-03-27 Эдийн засагч, судлаачид “Тавантолгой”-н төслийг урагшлуулах санал санаачилга гаргаснаа мэдээллээ. Ингэхдээ хууль тогтоомжийн дагуу үндэсний эрх ашигт нийцүүлэн тусгаж оруулсан гэж байна. Тухайлбал, -Тавантолгой- дахь иргэдийн эзэмшлийн 1072 ширхэг хувьцааг нийт төслийн 26 хувь, -Эрдэнэс-Тавантолгой-н 51 хувь хэлбэрээр оруулж, төрийн өмч давамгайлсан төмөр замын төслийг “Тавантолгой” төслийн компанийн мэдэлд байх зэргээр санаачилга гаргажээ. Монголын хөгжлийн хүрээлэнгийн судлаачид эдийн засагчид мөн “Тавантолгой” хувь эзэмшигч ард иргэдээс “Урагшаа Тавантолгой” санаачилгыг гаргажээ. Энэ нь эдийн засгийн хямралыг даван туулахдаа хувь нэмрээ оруулаад зогсохгүй, “Тавантолгой” төслийг урагшлуулах гарц шийдэл болно гэж үзсэн байна. Тус санаачилгад “Тавантолгой” төсөл төрийн, нийтийн, хувийн өмчийн хэлбэрүүдийг тусгаж, нээлттэй, хувьцаат компанийн сонгодог жишгээр ажиллах санаачилгыг дурьджээ. Ингэхдээ “Эрдэнэс-Тавантолгой” төрийн өмчит компани нь “Тавантолгой” төслийн компанийн 51 хувийг эзэмших бөгөөд энэ нь “Тавантолгой”-н ордыг төрийн мэдэлд байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх юм байна. Мөн “Тавантолгой” дахь иргэдийн эзэмшлийн 1072 ширхэг хувьцааг нийт төслийн 26 хувь, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 51 хувь хэлбэрээр оруулж өгсөн. Улсын өмчийн компани “Эрдэнэс-Тавантолгой” нийт төслийн 51 хувийг эзэмшихээр тусгагдсан нь стратегийн орд нь төрийн өмчид байх гэсэн хуультай нийцэж байгаа гэнэ. Ингэснээр иргэдэд өмчлүүлсэн 1072 ширхэг хувцьааг ногдол ашиг өгдөг болох явдал хэрэгжих үндэслэл болно гэж эдийн засагчид үзжээ. “Урагшаа Тавантолгой” санаачилгыг хэрэгжүүлэхэд үндсэн гурван зарчмыг баримтлах юм байна. 1072 ширхэг хувьцааг ногдол ашгаа өгдөг болгох, мөн “Тавантолгой” төсөлд ашиглагдах төмөр замыг Монголын төмөр зам болоод улсын өмч давамгайлсан “Тавантолгой” төслийн компанийн мэдэлд байхаар тусгасан байна. Мөн Хятадын “Шенхуа Энержи”, Японы “Сумитомо” корпорациудтай “Тавантолгой” төсөл хамтран ажиллах нь зөв гэж үзжээ. “Шенхуа Энержи”-гийн хувьд “Tавантолгой” төслийн компанийн 49 хүртэлх хувийг эзэмших эрхтэй байх бөгөөд олон улсын хөрөнгийн зах зээл дээр өөрийн эзэмших эрх бүхий хувийг борлуулах хөрөнгө босгох бүрэн эрхээр хангагдсан байна. Харин “Эрдэнэс-Тавантолгой”-н хувьд ямар ч тохиолдолд төслийн компанийн 51 хувийг эзэмшдэг байх ёстой гэж тус санаачилгад заасан байна. tv9.mn

Холбоотой мэдээ