TV8

Responsive image

Нигерийн сонгууль 3-р сарын 28-нд болно

2015-03-27 Саяхныг хүртэл энэ газар нутаг бол “Боко Харам” бүлэглэлийн нөлөөнд байсан юм. Бид Нигерийн хойд нутгийн тухайд бүхэлд нь ярьж байна. Нигерийн хойд нутгийн гол хот болох Майдугури хотын гудамжинд одоо “Боко Харам” бүлэглэлийн Лалын дайчид харагдахгүй болжээ. Гэвч тэдний зүгээс учруулах аюул занал нь хэвээр байгаа юм. Гэтэл энэ долоо хоногийн бямба гаригт Нигери улсад Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаа билээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны кампанит ажлын эцсийн өдрүүдэд энэхүү нөхцөл байдал маш тод харагдаж байлаа. Хэдийгээр амиа золиослогч этгээдүүд бөмбөг дэлбэлэх аюул их байсан боловч Майдугури хотын төв талбайд хэдэн мянган хүн цугларч, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэлэх үгийг сонслоо. Нигери улсад 6 жилийн туршид үргэлжилж байгааг иргэний дайны улмаас хэдэн мянган хүн амь үрэгджээ. Сонгогчид энэ явдлыг өөрчлөхийг шаардаж байна. Майдугури хотын иргэн Булама Мустафа гэдэг хүн одоогоос 6 жилийн өмнө эндээс 1000 км зайтай газарт бизнес эрхэлж, ихээхэн эд баялгийг цуглуулаад байжээ. “Боко Харам” бүлэглэлийн дайралтын улмаас тэр нутагтаа амьдрах боломжгүй болсон байна. Африкийн Холбооны Нэгдсэн цэрэг “Боко Харам” бүлэглэлд хүчтэй цохилт өгсөн тухай Засгийн газрын телевизээр мэдээлж байгаа юм. Гэвч Нигерийн хойд нутгийн иргэд засгийн газарт төдийлөн итгэхгүй байгаа ажээ. Хойд Нигерийн ард түмний хувьд ардчилал гэхээсээ аюулгүй байдал нь илүү чухал байгаа бололтой. tv9.mn

Холбоотой мэдээ