TV8

Responsive image

Ховд аймгийн 12 гамшгаас хамгаалах алба үзүүлэх сургалтанд оролцлоо

2015-03-30 Байгалийн гамшиг хэлж ирдэггүйг бид бүхэн мэддэг хэрнээ гэнэтийн гамшиг осол тохиолдлоо гэхэд ядаж өөрийгөө хамгаалах анхан шатны мэдлэгтэй, ямар бэлтгэл хангасан байх ёстойг төдийлөн сайн мэдэх хүн цөөхөн байсан гэхэд хилсдэхгүй ээ. Тэгвэл гамшгийн бэлэн байдалд сургах, дадлагажуулах ажлын хүрээнд жил бүрийн 3-р сарын 26-ны энэ өдөр МУ-ын ЗГ-ын 2011 оны 339, 440-р тогтоолоор улс орон даяар нэгэн зэрэг гамшгийн аюулын дохиогоор ажиллах үзүүлэх сургалтыг явуулдаг уламжлал тогтсоноос хойш дээрх хандлага өөрчлөгдөж байгаа гэж хэлж болно. Ховд аймагт энэ ажил амжилттай явагдаж өнгөрсөн бөгөөд жил ирэх тусам оролцогчдын тоо нэмэгдэж тэдний мэдлэг туршлага нэмэгдэж байгаа нь энэхүү үзүүлэх сургуулийн үеэр харагдаж байлаа. Улс орон даяар нэгэн цагт зохион байгуулсан гамшгийн аюулын зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах сургуульд Ховд аймгийн 12 гамшгаас хамгаалах алба, 24 мэргэжлийн анги оролцсон байна. Энэ дадлага сургуулилтанд Ховд аймгийн албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд бэлтгэл ажлаа бүрэн ханган идэвхтэй оролцсон бөгөөд дадлага сургуулийн үеэр хэд хэдэн байгууллагыг бэлтгэл ажлаа хэрхэн ханган сургуулилтанд оролцож байгаатай танилцлаа. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах дадлага сургуулийн хүрээнд Ховд аймгийн ОБГ-ын алба хаагчид аж ахуйн нэгж байгууллагууд хэрхэн оролцож байгаатай танилцсны дараагаар аймгийн төв талбайд ирж нэгдсэн үйл ажиллагаанд оролцлоо. Жил бүр зохион байгуулагддаг гамшгийн аюулын дуут дохиогоор ажиллах дадлага сургуулилтыг иргэд эхэндээ гайхдаг, зарим нэгэн нь айж сандрах тохиолдол гардаг байсан бол одоо эндээс зохих мэдлэг мэдээлэл олж авч байгаа нь сайшаалтай байлаа. Нөгөө талаар өнгөрсөн 2014 оны 9-р сард манайд болсон гамшгийн аюулаас хамгаалах иж бүрэн сургуулилтыг амжилттай зохион байгуулсны үр дүнд энэ удаагийн гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах дадлага сургуулилтанд оролцож байгаа байгууллага, иргэд гамшгийн аюулын тухай гамшгаас хамгаалах тухай, гамшгийн үед мэргэжлийн анги байгууллагууд хэрхэн хамтран ажиллах, иргэд олон нийт энэ үйл ажиллагаанд хэрхэн оролцох талаар мэдлэг туршлагатай болсон байна. tv9.mn

Холбоотой мэдээ