TV8

Responsive image

Ховд аймагт шүлхийгээр дахин 50 үхэр нэмж өвчилжээ

2015-03-30 Ховд аймгийн Булган, Үенч суманд гарсан хүн мал амьтны гоц халдварт шүлхий өвчний өвчлөл нэг хэсэг зогссон хэдий ч шүлхийгээр дахин 50 үхэр нэмж өвчилсөн мэдээлэл байна. Шүлхийгээр өвчилсөн нийт малын тоо 922 байсан бол одоо 972 хүрээд байгаа юм. Шүлхий өвчин нь илрэх хүртлээ ойролцоогоор 14 хоног нууц үедээ байдаг байна. Иймээс Ховд аймгийн Булган, Үенч суманд гарсан шүлхий өвчнөөр нэмж мал өвчлөх, өвчин эрүүл бүс рүү тархах эрсдэл байна. Шүлхийн өвчлөл нэг хэсэг намжсан ч өвчний шинж тэмдэг дахин илэрсэн учраас учраас аймаг орон нутгаас анхаарлаа хандуулан шүлхий өвчний эсрэг ажлуудыг хийсээр байна. Шүлхий өвчний голомтын сум болох Ховд аймгийн Булган, Үенч сумд болон Үенч сумтай хил залгаа орших Алтай сумын багуудын нийт 312 мянга 665 тоо толгой малыг вакцинжуулсан. Одоогоор вакцины нөөц дууссан учраас гаднаас дахин вакцин нэмэлтээр захиалсан бөгөөд ирэх 4-р сарын 5-наас эхлэн 2 дахь шатны вакцинжуулалтыг хийх гэж байна. Мөн голомтын бүсэд байгаа нийт төл малыг 5-р сард вакцинжуулах бөгөөд голомтын бүс болох Үенч сумтай хил залгаа орших Алтай сумын нийт мал сүргийг вакцинжуулахаар төлөвлөж байгаа юм байна. Хорио цээрийн дэглэмийг 3-р сарын 26-ны өдөр хүртэл тогтоосон байсан ч шүлхийгээр нэмж мал өвчилсөн буюу өвчний нууц үе нь илрэх хугацаа байгаа учраас дахин сунгалаа. Иймээс голомтын бүс болох Ховд аймгийн Булган, Үенч сумд руу зорчихгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас иргэдэд анхааруулж байна. tv9.mn

Холбоотой мэдээ