TV8

Responsive image

Хөгжлийн гарц -Хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг зохион байгууллаа

2015-03-30 Хэнтий аймгийн Биндэр сум Хөгжлийн гарц хөрөнгө оруулалтын чуулганыг зохион байгууллаа. Биндэр сумын тухайд мал аж ахуйгаа түшиглэсэн үйлдвэрлэлээ түлхүү хөгжүүлэх зорилготой байгаагаа онцолж байна. Биндэр сум нь 4000 гаруй хүн амтай, 140 мянга гаруй толгой малтай. Тиймээс ч сум орон нутгийн хөгжлийн тулгуур нь мал аж ахуй гэдгийг онцлон хэлж байгаа юм. Мөн аялал жуулчлалын чиглэлээр орон нутгаа хөгжүүлэх боломжийг хайж Чингис хааны төрж өссөн нутаг болох Дадал сум, Өмнөдэлгэр, Батширээт сумуудтай хил залгаа оршдог болохоор аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нэлээд анхаарч ажиллаж байгаа юм байна. Мал сүргийн зонхилох хувийг бод эзэлсэн байдаг. Тэр дундаа үхэр сүрэг нэлээд арвинтай учир үүлдэр угсаа, чанарыг сайжруулах, мах сүүний чиглэл рүү түлхүү ажиллаж байгаа юм байна. Бас адуун сүрэгтээ хурдан удмын морьдыг олшруулахад анхаарч байгаагаа ч хэлж байна. Өнгөрсөн жилийн тухайд Хэнтий аймгийн Биндэр суманд Азийн Хөгжлийн Банкаар дамжуулан "Ядуурлыг бууруулах японы сан"-ийн хөрөнгө оруулалтаар олон ажлууд хийгдсэн байна. Үүнээс сургуулийн өмнөх боловсролыг хамран сургалтыг сайжруулах зорилгоор суурин цэцэрлэгт түшиглэсэн гэр цэцэрлэг хоёрыг байгуулж мөн иргэдийг дэмжсэн хоршоо, бүлгэм байгуулахад тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг хийсэн нь тэдний амьжиргааг дээшлүүлэх, ажлын байраар хангахад ихээхэн дэмжлэг болж чадсан байна. tv9.mn

Холбоотой мэдээ