TV8

Responsive image

Том шуудай нүүрс 6000-5000 төгрөгийн ханштай байна

2015-03-30 Цаг агаар дулаарч байгаа ч өчигдөр нийслэлд орсон цаснаар гэр хорооллын айл өрхүүд түлээ түлшээ бэлдэхийг сануулсан. Иргэд ихэвчлэн жижиглэнгээр түлшээ авч байгаа юм. Жижиглэнгээр түлш худалдаалж байгаа газруудын тухайд том шуудай нүүрс 6000-5000 төгрөг, жижиг шуудай нүүрс 3000-3500 төгрөгийн ханштай байна. Нийслэлд цаг агаар өчигдөр сэрүүсч өдөртөө 6 хэм байлаа. Тэн¬гэр бүүдийж, цас хаялсан энэ өдөр өвлийн хүйтнийг давж, урин цагтай золгох цагийг хүлээж байсан гэр хорооллын айл өрхүү¬дийн санхүүгийн чадавхыг шалгаад авлаа. Өмнөх жилүүдийн жишгээс харахад яг энэ л үеийг тааруулж ченжүүд түлээ нүүрснийхээ үнийг хөөрөгдөж орхидог. Азаар өчигдрийн цас удаан үргэлжилсэнгүй. Өвлийн цагийг бодвол түлээ нүүрс борлуулах цэгүүд багассан ч автобусны буудал болон хашааны буланд хаа нэг таарч байна. Хотын төв хэсгээр том шуудайтай мод 5000, нүүрс 3000-3500 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бол зах хэсгээр том шуудай мод 6000-7000, нүүрс 4000 төгрөгний хэлбэлзэлтэй байна. Хэдийгээр энэ удаагийн хүйтрэл удаагүй ч хаврын урт өдрүүдэд цас орж хүйтрэх нь нэг биш удаа тохиолдоно. Харин тэр үед ядарсан иргэдийнхээ халаасыг хоногийн хоол гал залгуулах түлшээр нь боомилохгүй байгаасай. tv9.mn

Холбоотой мэдээ