TV8

Responsive image

Монгол улс хямралаас гарахын тулд эдийн засгаа тэлэх хэрэгтэй

2015-03-30 Улсын орны эдийн засаг өдөр ирэх тусам хүндэрч засгийн газар хямралыг гэтлэх гэж чадлынхаа хэрээр ажиллаж байгаа ч үр дүн гарахгүй явааг дотоодын эдийн засагчид шүүмжилдэг.Тэгвэл Монгол улс хямралаас гарахын тулд эдийн засгаа тэлэх шаардлага байгааг гадны мэргэжилтнүүд зөвлөж байна. 2012 онд 17,6 хувийн өндөр өсөлттэй байсан эдийн засгийн өсөлт жил тутам буурч өнөөдөр 7 хувьтай болсон нь Монгол улсын эдийн засаг сульдсаныг илтгэж байна. Гэхдээ монгол гэдэг айлын эдийн засаг эмчилгээ авахааргүй болтлоо муудчихсан зүйл байхгүй. Гагцхүү хямралаас гарахын тулд төр засаг нь зөв эмчилгээг хийх хэрэгтэй байгааг гадны мэргэжилтнүүд тодотголоо. Илүү тодруулбал Монгол улсад айлчлал хийж байгаа Евразийн эдийн засгийн комиссын гишүүн хатагтай Татьяна Дмитриевна тайлбарлахдаа Монгол улс хямралаас гарахын тулд эдийн хувьд хэтэрхий нэг талыг барихгүйгээр эдийн засгаа тэлэх хэрэгтэй гэж зөвлөлөө. Монгол улс эдийн засгийн хямралаас гарахын тулд зөвхөн уул уурхайгаа ашиглах ганцхан гарц үлдсэн гэвэл үгүй юм. Эрсдлийг даван туулахын тулд уламжлалт бараа бүтээгдэхүүндээ суурилсан үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжиж экспортыг нэмэгдүүлснээр хямралын ард гарч чадахыг энэ үеэр онцоллоо. tv9.mn

Холбоотой мэдээ