TV8

Responsive image

ХБНГУ-ын экспорт 35 хувиар буурчээ

2015-03-30 ХБНГУ-ын экспорт 35 хувиар буурсан мэдээлэл Европын орнуудын анхаарлыг татлаа. Гэвч энэ нь ОХУ руу хийдэг экспортын хэмжээ гэдгийг “Ройтерс” агентлаг мэдээллээ. Германы Холбооны статистикийн албанаас гаргасан мэдээг иш татан “Zeit Online” сониныхон Германаас Орос руу хийдэг экспортын хэмжээ энэ оны 1-р сард 35 хувиар буюу 1,44 тэрбум еврогоор унасан тухай мэдээлж байна. Өнгөрсөн 2009 онд Дэлхийн эдийн засгийн хямралын дараагаар л үүнээс илүү их хэмжээгээр унаж байжээ. Экспорт ийнхүү огцом унахад хүргэсэн гол шалтгаан нь 2014 оны Европын холбооны зүгээс Оросын эсрэг авсан хориг арга хэмжээ юм. Хориг арга хэмжээний нөлөөгөөр 2014 онд Германаас Орос руу хийдэг экспорт 18 хувиар буюу 29,3 тэрбум еврогоор унасан юм. Үүний дараагаар шинжээчид Германаас Оросыг чиглэсэн экспорт энэ жил ерөнхийдөө 15 хувиар унана гэж тооцоолж байсан. Гэвч бодит байдал үүнээс илүү таагүй байжээ. Германчууд гол төлөв машин, химийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, нарийн суурь машин зэргийг Орос руу экспортолдог. Ямартай ч ХБНГУ-ын экспорт 35 хувиар буурсан мэдээлэл Европын орнуудын анхаарлыг татлаа. Гэвч энэ нь ОХУ руу хийдэг экспортын хэмжээ гэдгийг эх сурвалжууд мэдээллээ. Барууны орнуудын эдийн засгийн хориг арга хэмжээ ийнхүү Германы эдийн засагт нөлөөлж эхэлсэн бололтой. tv9.mn

Холбоотой мэдээ