TV8

Responsive image

Египет улс Арабын холбооны уулзалтыг зохион байгууллаа

2015-03-30 Арабын улсуудын холбооны дээд хэмжээний уулзалт Египетийн аялал жуулчлалын томоохон хотын нэг Шарм Эш Шейх хотод өнгөрсөн бямба гарагт эхэлсэн. Тэгвэл энэ удаагийн дээд хэмжээний уулзалт Арабын ертөнц дэх хүчирхийлэл, дайны байлдааны үйл явц газар авсан маш тайван бус нөхцөл байдалд үед болж байгаагаараа онцлог. Дээд хэмжээний уулзалтын анхаарлын төв Ливи, Сирийн мөргөлдөөн болон Палестины асуудал, түүнчлэн байлдааны ажиллагаа болж буй бүс нутгаас дүрвэгсдийн асуудал, эдийн засгийн байдалд анхаарлаа хандуулсан. Йемен улсын нөхцөл байдлыг яаралтай авч хэлэлцлээ. Мэдээж Йемен дэх “Аль-Кайда” бүлэглэлийн дайсагнал энэ удаагийн уулзалтын гол сэдвүүдийн нэг байх нь ойлгомжтой. Учир нь энэ сарын 26-наас эхлэн Саудын Арабаар ахлуулсан Арабын Нэгдсэн Эмират, Кувейт, Бахрейн, Катар зэрэг 10 улсын эвсэл Йемен дэх шийт босогчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн. tv9.mn

Холбоотой мэдээ