TV8

Responsive image

Монгол хэлний олимпиадын шилдгүүд шалгарлаа

2015-04-01 Монгол хэлний 47-р олимпиад ерөнхий боловсролын 17-р сургууль дээр явагдаж, өнөөдөр шилдэг сурагчдад медаль гардууллаа. Нийт 2000 гаруй сурагч монгол хэлний олимпиадад өрсөлдсөнөөс нийслэл, дүүргийн монгол хэлний олимпиадын аваргууд тодорсон байна. Ерөнхий боловсролын дунд сургуулийн 6-12-р ангийн сурагчдын дунд Монгол хэлний 47-р олимпиадыг зохион байгууллаа. Тус олимпиадыг энэ жил төрөлх сургуулийнх нь 60 жилийн ой тохиож байгаа 17-р сургууль дээр зохион байгуулсан байна. Нийслэлийн 100 гаруй сургуулийн 2000 гаруй сурагчид монгол хэлний олимпиадад өрсөлдөж, анги бүрээс 1, 2, 3-р байрын шагналтнуудыг тодруулж, шагналыг нь гардууллаа. Энэ жил “Монгол хэлний тухай хууль”-ийг УИХ-аар батлуулсан. Энэ хүрээнд Монгол хэлний олимпиад болж байгаагаараа онцлог. Монгол хэлний олимпиадад орж байгаа сурагчдын монгол хэлний мэдлэг боловсрол сайн байгааг багш нар нь онцолж байлаа. Ингэснээр сурагчдын дунд монгол эх хэлний мэдлэгийг дээшлүүлэх, хэрэглээний өндөр түвшинд хүргэх зорилготой юм. tv9.mn

Холбоотой мэдээ