TV8

Responsive image

Ноосон түүхий эдийг Улаанбаатарт нэвтрүүлэхийг хориглолоо

2015-04-01 Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн анхан шатны боловсруулалт хийгдээгүй ноосон түүхий эдийг Улаанбаатар хотод нэвтрүүлэхгүй байх Нийслэлийн мэргэжлийн хяналтын шийдвэр гарсан байна. Ингэснээр ноос, ноолуурын үйлдвэрүүдийг Улаанбаатар хотоос гаргах анхан шатны эхлэл тавигдаж байна гэж үзэж байгаа юм. Хот дотор үйл ажиллагаа явуулж байгаа ноос угаах үйлдвэрүүдээс гарч байгаа бохирын химийн хортой агууламж нь байх ёстой хэмжээнээсээ хэдэн арав дахин өндөр байгаа юм. Иймээс ч цаашид нийслэлд ноосны анхан шатны боловсруулалт хийлгэхгүй байхаар болсон байна. Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар ноос угаах нийт 14 үйлдвэр байдаг. Харин эдгээрийн 11 нь тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа юм. Гэхдээ анхан шатны боловсруулалт хийж, ноосыг угаахад өдөрт дунджаар 700-800 тонн усыг хэрэглэдэг. Мөн усан дахь хорт бодисын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс 10-20 дахин их байдаг байна. Тиймээс хүн ам ихээр суурьшдаг нийслэл хотод анхан шатны боловсруулалт хийгдээгүй ноосон түүхий эдийг нэвтрүүлэхгүй байхаар болсон байна. Ноосон эдээр үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүсийн үйл ажиллагаанаас болж гол мөрний ус бохирдох нь их байдаг. Нөгөө талаар нийслэлд ариун цэвэр хангахгүйгээс болж малын гаралтай өвчин гарах зэрэг эрсдлээс урьдчилан сэргийлж, ноосон түүхий эдийг нийслэлд боловсруулахгүй болж байна. Ингэснээр Улаанбаатар хотод малын гаралтай үйл ажиллагаа явуулж байгаа арьс, ширний үйлдвэрүүдийг хотоос гаргах эхний алхмаа хийж байгаа нь энэ юм байна. tv9.mn

Холбоотой мэдээ