TV8

Responsive image

Станбул хотын прокурор барьцаалагджээ

2015-04-01 Туркэд өнгөрсөн 2013 оны 6-р сард Станбул хотын Таксимын талбайн нэг хэсэг Гези паркийн дахин төлөвлөлтөөс эхтэй Засгийн газрын эсрэг олон нийтийг хамарсан бослого үймээн дэгдсэн. Энэ үед талх авахаар гэрээсээ гарсан 15 настай Беркин Эльван гэгч хүү толгойдоо нулимс асгаруулагч хийн канистраар цохиулж хүнд гэмтэл авсан аж. Тэрбээр есөн сар эмнэлэгт ухаангүй байсны эцэст нас барсан эмгэнэлтэй хэрэг болсон билээ. Прокурорыг барьцаалсан хэт даврагчид Беркин Эльван хүүгийн үхэлд буруутай этгээдүүдийг ард түмний шүүхээр шүүж, олон түмний өмнө хэргийг нь хүлээлгэхийг эрх баригчдаас шаардсан гэж "HaberTurk" дамжууллаа. Түүнчлэн тэд Эльван хүүг оршуулах ёслолын үеэр гарсан эсэргүүцлийн жагсаалаар баривчлагдсан хүмүүсийг суллаж, тэдний эсрэг үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохыг шаардаж байгаа юм. Ямартай ч Туркийн хэт даврагчид Станбул хотын шүүхийн танхим руу нэвтэрч, 2013 онд Туркэд болсон эсэргүүцлийн жагсаалын хэргийг шалгаж байгаа прокурор Мехмет Селим Киразыг барьцаалсан хэрэг гарсан байна. Гэмт этгээдүүд прокурорыг толгой, цээжин тус хэсэгт нь таван удаа буудсан бөгөөд прокурор шархаа даалгүй эмнэлэгт амиа алдсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Холбоотой мэдээ