TV8

Responsive image

Өмнөд Солонгосын хоёр тагнуулчийг илчилсэн байна

2015-04-01 Өмнөд Солонгосын тагнуулын албанд хүчин зүтгэдэг хоёр тагнуулчийг баривчилсан талаар Хойд Солонгосын албан ёсны эх сурвалжаас мэдээлсэн байна. БНАСАУ-ын сөрөг тагнуулын албаныхан "эх орныхоо төлөө гайхалтай ажиллаж хортон дайсан болох Ким Кук Ки болон Чой Чун Кил нарыг үйлдэл дээр нь нотлох баримтуудтай нь хамт баривчилж гавьяа байгуулсан" талаар тус улсын төв телевизээр мэдээлсэн аж. Хятад болон Хойд Солонгосын хилийн ойролцоо орших Дандонг хотоос хоёр тагнуулчийг баривчилсан талаар өгүүлэв. Өмнөд Солонгосын зүгээс хоёр тагнуулын талаар Хойд Солонгост бараа, материал түгээх ажил хийдэг байсан гэж мэдээлсэн юм. Харин Хойд Солонгосын эрх баригчид баривчлагдсан хоёр хүнийг БНСУ, АНУ-ын талд бичил чипэнд хуулсан нууц мэдээлэл илгээж байсан болохыг илрүүлсэн гэж байгаа юм. Хойд Солонгос мөн адил шалтгаанаар өнгөрсөн онд Австралийн иргэн Жонн Шортыг баривчлан хорьсон удаатай. Пхеньяны мэдэгдсэнээр тагнуулын зорилгоор баривчлагдсан гадны иргэдийг шууд хорих, хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан бол буудан хороох болно гэдгийг мэдээлсэн. Өмнөд Солонгосын хоёр тагнуулчийг илчилж баривчилжээ. tv9.mn

Холбоотой мэдээ