TV8

Responsive image

“Угалз холдинг” компанийг 250 мянган төгрөгөөр торгожээ

2015-04-02

Барилгын компаниуд улирлын чанартай ажлаа эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж эхэлж байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийслэлд барилгын ажил  явуулахаар   зэхэж байгаа зарим компаниудад хөдөлмөр аюулгүй байдлаа хэрхэн хангасан асуудлаар шалгалт хийсэн байна.

Балаг нь дэндсэн барилгын салбарынханыг эрсдэлгүй, осол авааргүй ажиллуулахын тулд тогтмол хяналт шалгалт хийж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг нь хангуулж байх шаардлага хэдийнээ бий болсон. Иймээс ч нийслэл хотод шинээр баригдаж байгаа барилга объектуудад аюулгүй байдал хэрхэн хангагдаж байгаад мэргэжлийн байгууллагаас явцын шалгалтуудыг хийж эхлээд байна. Өнгөрсөн өдрүүдэд нийт гурван барилга угсралтын үйл ажиллагаанд хяналт тавьснаас “Мастер инженеринг” компаний гүйцэтгэж байгаа барилгыг зогсоож, зөрчлөө арилгах үүрэг даалгаврыг өгсөн байна. Мөн иргэн Жавхлантөгсийн барилгад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төлөвлөгөө болон санхүүжилтыг гаргаагүй учраас хугацаатай үүрэг даалгавар өгчээ.  

Мөн баригдаж байгаа барилгууд нь гадна талдаа хамгаалах зурвас, хашлага тор татаж байгаа ч шатны хонгил болоод лифтний хонгилдоо хамгаалах тор татдаггүй, сэрэмжлүүлэг мэдээлэл байрлуулдаггүй зөрчил илэрч байгаа юм байна. Энэ байдал нь тухайн барилгад ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдын аюулгүй байдал зөрчигдөх эрсдэлт нөхцлийг бүрдүүлж байгаа юм байна. Өмнө нь мэдээлж байснаар Сүхбаатар дүүргийн 9-р хороонд баригдаж байгаа “Угалз холдинг” компаний барилга дээрээс айлын хашаанд болоод гудамж талбайд банз унасан асуудалд хяналт тавьсан байна. “Угалз холдинг” компанийн барилга айлын хашаа, байшин дээр кран өргөж, дээрээс нь үе үе мод, банз унадаг зөрчил илэрдэг болохыг тогтоожээ. Тиймээс НМХГ-аас тухайн “Угалз холдинг” компанийг  250 мянган төгрөгөөр торгосон байна.

tv9.mn

 


Холбоотой мэдээ