TV8

Responsive image

Хойд хормойгоо нөхсөн тэтгэврийн даатгалын санд мөнгө хуримтлуулдаг болно

2015-04-02

Монгол улсын тэтгэврийн сан урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж олон жил явсан. Иргэдийн ирээдүйдээ хэрэглэхээр төлсөн мөнгө нь өнөөдөр дуусч байна. Маргаашийн үүц гэж төлсөн мөнгийг нь өнөөдөр бусдад зарцуулчихдаг энэ буруу эргэсэн хүрд нэг л өдөр гацна гэдгийг салбарын сайд нь онцоллоо. Тиймээс ирээдүйд “Тэтгэврийн даатгалын сан”-г хөрөнгөжүүлж, иргэдийг “Орон сууцжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болсноо Ерөнхий сайдад танилцуулсан байна.

“Тэтгэврийн даатгалын сан”-г хөрөнгөжүүлэх замаар “Орон сууцжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр Засгийн газар ажиллаж байна. Нэг үгээр олон жил урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж ирсэн “Тэтгэврийн даатгалын сан”-гийн хуримтлал иргэдэд бодит байдлаар хүрч чадахгүй байгааг Шийдлийн засгийн газар онцолжээ. Тиймээс Засгийн газрын бондын эх үүсвэрээр “Тэтгэврийн даатгалын сан”-г хөрөнгөжүүлж, Монголбанкны эзэмшиж буй Ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг “Тэтгэврийн даатгалын сан”-гийн активт хөрвүүлэх замаар Орон сууцны санхүүжилтын урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгохоор ажлын хэсэг гаргасан байна. Ингэснээр тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчлэх юм. Өөрөөр хэлбэл, өнөөдөр өмнөхөөсөө олон хүн ажил хийж, шимтгэл төлж байгаа нь ирээдүйд өнөөдрөөс илүү олон тэтгэврийн насныхантай болно гэсэн үг. Тиймээс ирээдүйд 30, 40 жил төлсөн мөнгөө иргэд хэрэглэе энэ мөнгө байхгүй байх нөхцөл өнөөдөр үүссэн тул дээрх замыг сонгохоор болжээ.

Өнөөдрийн байдлаар тэтгэврийг улсын төсвөөс нэмэх гэж, зөрүүг арилгах гэсээр 25 жил боллоо. Чанарын үр дүн гарсангүй гэдгийг ч сайд нар хэлж байна. Тиймээс тэтгэврийн тогтолцоог энэ хэвээр үргэжлүүлэх юм бол хөгжил дэвшил огтхон ч гарахгүйтэй адил гэж зүйрлэж байна.

Харин дээрх ажлыг хэрхэн хийх вэ гэхээр даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны бүртгэсэн үлдэгдэл дүнг тодорхой үе шаттайгаар мөнгөжүүлнэ. Үүний дүнд  иргэдийг “Орон сууцжуулах хөтөлбөр”-ийн санхүүжилтын урт хугацааны тогтвортой тогтолцоог бүрдүүлж, нөгөө талаас нэрийн дансны үлдэгдэл дүнг мөнгөжүүлэх боломж бүрдэж, ирээдүйн нийгмийн баталгааг хангах боломж байгааг харжээ. Ипотекийн зээлд 80 мянган айл өрх хамрагдсан байна. Зээлийн үндсэн төлөлт гэж жилд 480 тэрбум төвлөрдөг бөгөөд эргэн төлөлт сайтай зээлд багтдаг. Засгийн газраас шийдэхээр зорьж буй энэ ажил хэрэгжихэд ямар нэгэн мөнгөний хөдөлгөөн хийгдэхгүй юм байна.

tv9.mn

 


Холбоотой мэдээ