TV8

Responsive image

Замын хар мэдээ

2015-04-02

Урин дулаан цаг ирсэнтэй холбоотой унадаг дугуйны хэрэглээ нэмэгдэж   тэр дундаа өсвөр насны  хүүхдүүд дугуйтай замын  хөдөлгөөнд оролцож  зам тээврийн осолд өртөх замын хажуу талын хайс, нүх рүү унаж осолдох эрсдэл бий болжээ. Манай улсын хувьд унадаг дугуйны зориулалтын зам талбай байдаггүй  учраас  хэрэглээ нэмэгдэхийн хэрээр ослын гаралт ч өсөж  хохирогч нь  бага насны хүүхдүүд болж байгаа учир  эцэг эхчүүдийн бяцхан үрсдээ тавих хараа хяналтыг сайжруулж  хаана хэнтэй нөхөрлөж явааг  цаг ямагт хянаж байхыг Улаанбаатар хотын замын цагдаагийн газраас анхаарууллаа.

Дээр нь орой, үдшийн цагаар   бага насны хүүхдүүд унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцдог тухайн унаж байгаа дугуйнд цацруулагч гэрэлтүүлэг гэх зүйл байдаггүйгээс  хотын захын гэр хорооллын замд   осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирсон гэмт хэрэг өнгөрөгч 2014 онд 20 гаруй бүртгэгдсэн учир дугуй унахдаа анхаарал болгоомжтой  оролцохыг дахин сануулъя.

tv9.mn


Холбоотой мэдээ