TV8

Responsive image

"Инфо" сүлжээний Говь-Алтай аймаг дахь сэтгүүлч мэдээ ирүүллээ

2015-04-02

Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газар,  Эмч, эмнэлгийн ажилтны холбооноос Дэлхийн эмч нарын 24 дэх өдрийг өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүллээ.

Тус аймагт АШУҮИС-ийн салбар сургууль үйл ажиллагаа явуулж баруун аймгуудыг дээд болон дунд боловсролтой эмч мэргэжилтнүүдээр хангаж байдаг болохоор Говь-Алтай аймаг нарийн мэргэжлийн эмч нар, эмнэлгийн мэргэжилтнүүдээр хангагдсан байна.

Дэлхийн эмч нарын өдрийг тэмдэглэх ажлын хэсэг байгуулж  эмч нарын дунд төрөл бүрийн спортын болон мэргэжлийн уралдаан тэмцээнүүд зохиож төв хөдөөгийн эмч нарыг бүрэн хамруулжээ. Эмч нар, эмч зохиолч агсан З.Гүнсэнгийн зохиосон “Зулай цагаан Алтай” дууны хөшөөнд цэцэг өргөж уг дууг нийтээрээ дуулан хүндэтгэл үзүүлсэн байна.

tv9.mn


Холбоотой мэдээ