TV8

Responsive image

"Инфо" сүлжээний Говь-Алтай аймаг дахь сэтгүүлч мэдээ ирүүллээ

2015-04-02

Говь-Алтай аймгийн Алтай, Бугат сум нь  Алтайн их нурууны өвөрт оршдог аймгийн төвөөсөө хамгийн алслагдсан сумд учир   төвийн эрчим хүчинд холбогдоогүй улсын хэмжээний дөрвөн сумын хоёр нь  юм байна. Тэгвэл Бугат сум энэ онд төвийн эрчим хүчинд холбогдохоор болсон талаар орон нутгаас мэдээ ирлээ.

Энэ онд  Говь-Алтай  аймгийн Бугат сумыг улсын төсвийн 1,8 тэрбум төгрөгний хөрөнгөөр төвийн эрчим хүчний системд холбох Төгрөг-Бугат сумын чиглэлийн 15 квт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын нээлт Бугат сумд болжээ.

ЭХЯ, “Алтай-Улиастай” эрчим хүч станц ТӨХК-ний захиалгаар цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг “Эрчим хүч” корпораци, “Да хот” ХХК хамтран гүйцэтгэхээр ажилдаа орсон байна. Тэд энэ оны 8-р сарын 1 гэхэд ажлаа дуусган хүлээлгэн өгөхөөр гэрээ хийжээ.

tv9.mn

 

 


Холбоотой мэдээ