TV8

Responsive image

Коста Рика улс сэргээгдэх эрчим хүчээр 75 хонов

2015-04-02

Латин Америкийн Коста Риа улс бол манай дэлхийн хамгийн цэвэр агаартай улсад тооцогдож болох юм. Тус улсын засгийн газар саяхан сэргээгдэх эрчим хүчнийг зөв ашиглах чиглэлд нэгэн маш том амжилт гаргалаа. 2015 он гарснаас хойш дан ганц сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс гарсан цахилгаан эрчим хүчнийг хэрэглэх шийдвэрийг засгийн газраас гаргаж, ийм байдлаар хэр тэсэж чадахаа Коста Рикагийн ард түмэн туршиж үзэхээр шийджээ. Байгаль орчныг хамгаалах зорилготой энэхүү урьд хожид дуулдаагүй томоохон үйл ажиллагааны үр дүн үнэхээр гайхалтай байлаа. Коста Рика улс байгаль орчинд хор хөнөөлгүй, нар салхи, усны эрчим хүчийг ашиглан 75 хоногийн өнгөрүүлж чаджээ. Гэхдээ засгийн газрын энэ санаачлагад байгаль дэлхий өөрөө тус болсон гэдгийг хэлэх нь зүйтэй байхаа. Учир нь, Коста Рика улсын нутаг дэвсгэр дээр он гарснаас хойш их хэмжээний бороо орж, гол мөрний усыг үерлүүлсэн учраас тус улсад олон тоотой байдаг усан цахилгаан станцуудыг үйлдвэрлэн гаргах цахилгаан эрчим хүчний хэмжээ эрс нэмэгджээ. Үүнээс гадна Коста Рика улс газар доорх халуун рашааны эрчим хүч буюу геотермаль эрчим хүчнийг ашиглах ажилд 2013 оноос эхлэн хөрөнгө оруулалт хийж эхэлсэн нь зохих тус нэмрийг бас үзүүлсэн ажээ. 2014 оны 12-р  сарын 22-ноос эхлэн Коста Рика улсад нүүрсээр ажилладаг ганц ч дулааны цахилгаан станцыг ажиллуулаагүй гэнэ. Ердөө 5-хан сая хүн амтай Латин Америкийн хамгийн жижигхэн энэ улс байгаль орчныг хамгаалж, сэргээгдэх эрчим хүчнийг хөгжүүлэх чиглэлд дэлхийн томоохон орнуудаас их зүйлийг хийж байгаа ажээ. Гэхдээ үнэнийг хэлэхэд Коста Рика улсад их хэмжээний эрчим хүч хэрэглэдэг аж үйлдвэр байхгүй. Тус улс ихэнх орлогоо аялал жуулчлал болон хөдөө аж ахуйгаас олдог. Хөдөө аж ахуй нь гадил жимс болон кофег их хэмжээгээр экспортолдог юм. Коста Рика улс 2021 он гэхэд нүүрсээр ажилладаг дулаан цахилгаан станцуудаасаа бүрмөсөн салах том зорилтыг тавиад ажиллаж байгаа ажээ.

tv9.mn


Холбоотой мэдээ